Зургаан настнуудын бүртгэл тавдугаар сарын 13-нд эхэлнэ | News.MN

Зургаан настнуудын бүртгэл тавдугаар сарын 13-нд эхэлнэ

Зургаан настнуудын бүртгэл тавдугаар сарын 13-нд эхэлнэ

Зургаан настнуудын бүртгэл тавдугаар сарын 13-нд эхэлнэ

Зургаан настнуудыг Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуульд элсүүлэх бүртгэл энэ сарын 13-нд эхэлнэ гэж Нийслэлийн боловсролын газраас мэдээлэв. Тус бүртгэлд 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд төрсөн зургаан настай хүүхдүүд хамрагдах юм. Харин таван настай буюу 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхэд элсэх боломжгүй ажээ.  Зургаан настнуудыг бүртгүүлэхэд дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:

  • Хүүхдийн төрсний гэрчилгээний эх хувилбар болон хуулбар
  • Эцэг эх болон асран хамгаалагчийн үнэмлэх, хуулбарын хамт
  • Хүүхдийн 3х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг
  • Шилжилт хөдөлгөөн хийсэн бол холбогдох материалыг авчирна.

Шаардлагатай тохиолдолд УБЕГ-ын лавлагаа болон бусад нэмэлт материалыг үзэх юм байна. Хамран сургах тойргийн хүүхдийг ямар нэг элсэлтийн шалгалтгүйгээр бүртгэж, элсүүлэх бөгөөд элсэгчдээс бүртгэлийн хураамж бусад төлбөр авахгүй. Бүртгэл энэ сарын 27-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Дашрамд дурдахад, энэ хичээлийн жилд 38.232 сурагч нэгдүгээр ангид элсэн орно гэсэн мэдээлэл байгаа юм.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж