Crista Flanagan эрчүүдийн сэтгүүлийг чимэв

Хуучирсан мэдээ: 2010.07.20-нд нийтлэгдсэн

Crista Flanagan эрчүүдийн сэтгүүлийг чимэв

Америкийн телевикийн од, жүжигчин бүсгүй Crista Flanagan эрчүүдийн сэтгүүл “PlayBoy”-н наймдугаар сарын шинэ дугаарын нүүр хуудсыг чимжээ.
“Mad Men” цуврал киногоороо олны танил болсон 34 настай жүжигчин бүсгүй зангианаас өөр биеэ халхлах зүйлгүй зургаа авахуулсан байна.
Тэрбээр “Эрчүүдийн сэтгүүлийн нүүр хуудсанд гарна гэдэг эмэгтэй хүн болж төрсний бас нэг бахархал. Залуу насны гоо сайхан, бие галбираа зурагт мөнхлөн үлдээнэ гэдэг сайхан зүйл. Би яг л 60, 70-аад оны үеийн бүсгүйчүүд шиг харагдахыг хүссэн. Миний сонгосон зогсолт  ч бага зэрэг хуучинсаг, дээр үеийнх шиг санагдаж болох юм” хэмээн ярьсан байна.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж