Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг ээлжит “Их дуулга” тэмцээн өнөөдөр Азарбайжаны Баку хотод эхэлнэ. Жүдо бөх сонирхогчдын хүсэн хүлээдэг Бакугийн “Их дуулга”-д 57 орны 449 (эрэгтэй 256, эмэгтэй 175) жүдоч барилдахаар хүрэлцэн ирээд байгаа аж. Тэмцээн гурав хоног үргэлжилж, Ням гаригт өндөрлөнө.
Тэмцээний эхний өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 60, 66, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодрох юм.
Энэхүү тэмцээнд манай улсаас 14 жүдоч хүч сорино. Өнөөдөр 60 кг-ын жинд Гавьяат тамирчин Д.Амартүвшин, залуу жүдоч Л.Өнөболд, 66 кг-ын жинд Д.Төмөрхүлэг, Ё.Басхүү нар барилдана. 60 кг-ын жинд 29, 66 кг-ын жинд 37 бөх тус тус барилдахаар болжээ.
Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд манай улсаас бөх байхгүй бол 52 кг-ын жинд Л.Сосорбарам, Б.Хорлоодой, 57 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Д.Сумъяа барилдах юм.
Тэмцээний 57 кг-ын жинд 29 бөх барилдах бөгөөд Д.Сумъяа “С”хэсгийг, Бразилын Рафаэль Сильва “D” хэсгийг тэргүүлжээ. “Рио 2016” олимпийн наадмын финалд таарч байсан хоёр бөх хэсгээ тэргүүлж чадвал хагас шигшээд таарч барилдах юм. Уг жингийн барилдаан хамгийн их анхаарал татаж байна.
Өнөөдрийн барилдаан Улаанбаатарын цагаар үдээс хойш эхэлнэ.
Холбоотой мэдээ