Хэрвээ таны арьс наснаасаа эрт сэвхитээд нүхжээд, үрчилээтээд, унжаад, өнгөө алдаад байгаа бол та миний хэлэх хэдхээн гэхдээ үр дүнтэй зөвөлгөөнд анхаарлаа хандуулаарай!!!
Хөгширөлтөөс хэрхэн хамгаалж наснаасаа залуухан харагдах вэ? Эмэгтэй хүн бүрийн хүсдэг зүйлсийн нэг бол яах аргагүй өөрийн наснаасаа залуу харагдаж толигор зөөлөн арьстай байх байдаг билээ. Гэхдээ цаг агаар, утаа, нарны хорт туяа гээд төсөөлөөгүй зүйлсээс хамаараад бид наснаасаа эрт үрчилээ сууж эхэлдэг. Хөгширөлт гэдгийг би ганцхан үрчилээ тогтохоос гадна арьс унжих, сэвхи нөсөө толбо үүсэх, арьс өнгөө алдах гэх мэт бүгдийг багтааж хэлж байгаа юм шүү. Юуны өмнө ягаад хөгширөлт эрт явагдаж эхэлдэг талаадр бичих нь зөв байх. Бидний арьсны хамгийн том дайсан бол яах аргагүй Нарны хорт туяа байдаг ба нартай халуун өдөрч бүрхэг бүүдгэр өдөрч бай ялгаагүй бидний арьс нарны туяанаас хордож байдаг. Гэтэл бид нарны тос түрхээд гарах нь хэдэн удаа байдаг билээ? Мэдээж агаарын бохирдол болон цаг агаарын байдал ч мөн нөлөөлж байдаг. Гэхдээ таны зүгээс өөрөө өөрийгөө хөгширүүлж байдаг бас хэд хэдэн зүйлс ч байна. Хөгширөлтийн хамгийн том бидний мэдсээр байж гаргадаг алдаануудад буруу хооллолт болон дутуу нойр, стрэсс байдаг. Тэгвэл яг одоо би таньд өнөөдөрөөс эхлээд хэрэгжүүлж эхлэх хэдхэн зөвөлгөө хүргэе!
1) Хөгширөлтөөс хамгаалах бүтээгдэхүүн хэрэглэж занших!
Хөгширөлтөөс хамгаалах бүтээгдэхүүн гэхээр бид 30 аас дээш насны хүмүүс л хэрэглэх ёстой мэт орхигдуулаад нүдний доор эсвэл духан дээрээ нэг том үрчилээ тогтосны дараа гайхан гэнэт л тодороод гараад ирсэн мэт аашилдаг. Гэтэл хамгаалах гэдэг хамгийн чухал алхам нь юм. Нэгэнт тогтсон үрчилээг арилгах гэж мөнгөө үрсэний оронд анхнаасаа өөрт тохирох зовхи болон нүүрний тос түрхэх нь ухаалаг явдал юм шүү. Өөрийн арьсны онцлог болон өөрт хэрэгцээтэй зүйлсээ худалдан авах нь хамгийн чухал.
2) Нарны тос тогтмол хэрэглэх!
Хэдхэн цаг ч гараад ирэх бай өдөржин гадаа зогсох ч бай заавал нарны тос суурь тосныхоо араас түрхэж арьсаа хамгаалах хэрэгтэй.
3) Сайн унтаж амарах
шөнө биднийг унтаж байхад арьс төлжиж шинэчилэгдэж байдаг учир сайтар унтаж амарч байх нь бас нэгэн толигор арьсны нууц байдаг.
4) Унтахдаа хэрэглэх бүтээгдэхүүнээ зөв сонгох!
Яаарсан үедээ будагаа арьлгахгүй орондоо ордог юм биш биз? Хэрвээ тийм бол 1 л удаагын залхууралт таны арьсыг 2 долоо хоногоор хөгширүүлж байна гэсэн үг юм шүү. Бас тохирох бүтээгдэхүүн сонгох нь маш чухал жишээ нь өдөр түрхэх зориулалттай тос шөнө түрхээд унтах эсвэл нүүрэндээ гүн чийгшүүлэгч түрхэлгүй унтах гэх мэт. Зарим охид би тослог арьстай болохоор тос түрхдэггүй гэдэг боловч ямар буруу гэж санана. Нүүрэнд тань хангалттай чийгшил байхгүй бол автоматаар таны нүүр улам ч тослогжиж эхэлдэг.
5) Ус сайн уух
Надаар хэлүүлэлтгүй мэддэг зүйлсийн нэг гэхдээ хүний бие 75% нь ус байдаг болохоор хангалттай усаа авч чадаагүй үед арьс хуурайшиж өнгөө алдаж эхэлдэг.
6) Зөв хооллолт!
Тос ихтэй, давс ихтэй хоолоо та хурдан шингэх амин дэмтэй хоол болон жимсээр солих нь бас л нэгэн толигор арьстай байхын нууц байдаг. Арьсанд хэрэгтэй витамин эрдэс бодисыг бид хоол хүнснээсээ авч байдаг ба хэрэгтэй гэж үзвэл нэмэлт витамин уух хэрэгтэй. Нүдний доор хөхөрч ойр орчимын арьс хуурайшиж үрчилээ тогтож байгаагын бас нэг шалтгаан та хангалттай амин дэмээ хоол хүнснээсээ авч чадахгүй байгаагын илэрэл ч гэж үздэг байна. Өглөө бүр бүлээн ус зөгийн балтай уух нь маш сайн.
Мэдээж мөнхийн залуугаараа байна гэдэг боломжгүй гэхдээ дээрх хэдэн арга таньд хөгширөлтийг удаашируулахад тань туслах болно гэж найдаж байна.