Танай гэр бүлийн аль нэг гишүүн тань харшилтай юм биш биз. Хавар болохоор харшлын шинж тэмдэгүүд нь илэрч эхлэж байна уу?
Харшлын гол эх үүсвэр болдог нэгэн төрлийн хачиг танай гэрийн буйданд бас матрассанд чинь үй олноороо амьдардаг гэдгийг та мэдэх үү? Энэ хачигийг гэрийн тоосны хачиг гэж нэрлэдэг бөгөөд таны арьснаас гуужих хогжруу, үсний хаг зэргээр хооллож харшлын эх үүсвэр болдог. Хавар намрын улиралд харшлыг илүү ихээр хөдөлгөдөг. Гэрийн тоосны хачигны тоо хэмжээ бага байх үед ханиалгах, найтаах, нус гоожих зэрэг шинж тэмдэг илэрдэг бол хачигны тоо хэмжээ ихсэхэд багтраа хөдөлдөг байна. Иймээс идэвхижих үеэс нь өмнө эдгээр хачигийг устгах хэрэгтэй. Мөн хүүхдийн гуурсан хоолойн багтраа өвчний 80 гаруй хувь нь гэрийн тоосны хачигнаас үүсдэг гэж эрдэмтэд үзжээ. Бага насны хүүхдийн дархлаа тогтоогүй байдаг тул гэрийн тоосны хачигнаас үүсэх тоосны харшил болон багтраатай болох магадлал өндөр байдаг байна.
Та хүүхдийнхээ ор, тоглодог өрөөг энгийн тоос сорогчоор цэвэрлэдэг бол энэ гэрийн тоосны хачиг нь энгийн тоос сорогчоор цэвэрлэгддэггүй. Учир нь энэхүү хачиг нь арзагар найман хөлтэй тул энэ хүчирхэг найман хөлөөрөө маш сайн зүүгдсэн байдаг. Тийм учраас энгийн тоос сорогчоор сорогдохгүй мөн энгийн цэвэрлэгээний бодисонд устдаггүй.
Түүнийг устгаж чадах бүтээгдэхүүн бол солонгосын “Bukang Sems” компанийн бүтээсэн Raycop тоос сорогч юм. Энэ тоос сорогч нь хэт ягаан туяа, випраторын тусламжтайгаар гэрийн тоосны хачигийг 99.9 хувь цэвэрлэж, устгадаг гэдгээ батлаж Их Британы Харшил Судлалын төвөөс сертификтаа авсан. Дэвшилтэт технологийн энэхүү тоос сорогчийг PC mall-ын www.pc-mall.mn онлайн худалдаанаас хамгийн хямд үнээр аваарай. Бид баталгаат хугацаа өгч үнэгүй хүргэж өгнө.
Утас: 7575-3535, 99903535
Вэбсайт : www.pc-mall.mn
Фэйсбук хуудас : www.facebook.com/pcmallofficial