“Мандухай” зочид буудлын орчимд явган хүний зам гаргуулав | News.MN

“Мандухай” зочид буудлын орчимд явган хүний зам гаргуулав

“Мандухай” зочид буудлын орчимд явган хүний зам гаргуулав

“Мандухай” зочид буудлын орчимд явган хүний зам гаргуулав

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас өнөөдрийн байдлаар “Хашаа, хайс” нэгдсэн арга хэмжээний хүрээнд I ээлжинд 29 байршилд, II ээлжинд 29 буюу нийт 58 байршилд төмөр хашаа, хайс, контейнер, өргөтгөл зэргийг буулгаж явган хүний зам, талбайг гаргаад байна.

Тэгвэл өчигдөр Чингэлтэй дүүргийн III хороонд байрлах “Мандухай” зочид буудлын хашааг хойш татуулж, явган хүний зам гаргуулав. Тухайн хэсгийн оршин суугчид болон 24 дүгээр сургуулийн сурагчдын эцэг, эхчүүд үүнийг “Ёстой л нүдээ олсон ажил боллоо” хэмээн сайшааж байлаа. Чингэлтэй дүүргийн III хорооны иргэн Т.Төгс-Од “Энэ хавьд амьдардаг иргэн бүрийн хүсэн хүлээж байсан зүйл биеллээ оллоо. Энд төрийн болон хувийн хэвшлийн олон сургууль, цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл явган хүний зам байхгүйн улмаас хүүхдүүд машинуудтай зэрэгцээд авто замаар явахаас өөр аргагүй байсан. Харин одоо явган хүний замыг чөлөөлж өгснөөр хүүхэд багачууд амар тайван зорчих боломж олдож байгаад их баяртай байна” гэлээ.

“Орц, гарц чөлөөлөх мэдээллийг иргэдээс цахим хэлбэрээр авч байна. Мөн газар зохион байгуулагчид хороодоос судалгаа гаргадаг. Энэ жил 80 гаруй байршилд газар чөлөөлөлт хийхээр төлөвлөсөн. “Мандухай” зочид буудлын ойр орчимд цэцэрлэг, сургууль цөөнгүй байдаг. Бага насны хүүхдүүд ихээр зорчдог зам. Тиймээс дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас “Мандухай” зочид буудлын удирдлагуудад хүсэлт гаргасны дагуу тухайн байгууллага өөрөө хашаагаа буулгаж, татаж байна” хэмээн Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны ахлах мэргэжилтэн М.Сэргэлэн ярьсан.

Мөн Баянгол дүүргийн 18 дугаар хороо буюу 96 дугаар сургууль, 11 дүгээр цэцэрлэг хоёрын дунд газрын зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн, явган хүний зам, талбайг хааж гарааш, хашаа барьсан байсныг мөн албадан буулгалаа.

Тус дүүргийн Газар зохион байгуулалтын албаны зохион байгуулагч Ц.Отгонбямба “Хашаа, хайс” арга хэмжээний хүрээнд манай дүүрэг 36 байршилд судалгаа гаргаж чөлөөлөхөөр төлөвлөж байна. Өнөөдрийн байдлаар 16 байршилын газрыг чөлөөлж явган хүний зорчих хэсгийн газруудыг чөлөөлөөд байна. Энэ байршлын хувьд тухайн аж ахуйн нэгж байгууллага нь зөвшөөрөгдсөн хэмжээнээс гурван метр хэтрүүлэн явган хүний зам хааж хашаа, гарааш барьсан байгаа. Бид гурван удаа мэдэгдэл өгсөн боловч арга хэмжээ аваагүй. Тиймээс өнөөдөр албадан буулгаж, гарсан зардлыг тухайн байгууллагаар төлүүлнэ” гэв.

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-05-10 64.119.26.203

сэтгэгдэл бичсэн алга болчлоо админаа

Avatar

зочин 2019-05-10 64.119.26.203

Иргэдийн аюулгүй байдал, тав тухыг шийдвэрлэсэн байна.
Хойно урдаас машин сигналдаад явах ч замгүй болсон байж билээ

Avatar

Зочин 2019-05-10 103.212.118.18

СБД 7 хороо. СБД засаг даргын зүүн урд хэсэгт баригдаагүй удаж байгаа суурь хэдэн жилийн нүүр үзлээ.

Avatar

ЧД 1 хорооны иргэд 2019-05-10 202.179.25.91

"Мөнгөн Завья" буюу хуучны Хүнсний 20-ын баруун талын өргөтгөлийг буулгаж, явган хүн явдаг замтай болгомоор байна. Энэ хэсгээр 23-р сургуульд суралцдаг сурагчид байнга явдаг. Сүүлийн үед машин байтугай хүн явахад маш түвэгтэй болсон.. ЧД болон 1-р хорооны дарга нар энэ асуудлыг анхааралдаа авмаар байна.

Avatar

Зочин 2019-05-10 203.91.115.38

Өргөтгөлийн ихэнх нь зөвшөөрөлгүй байдаг.

Avatar

Irgen 2019-05-10 66.181.189.92

Bishrelt zochid buudlin baruun taliig buulgaj yavgan hunii zamiig urgun bolgoj ugvul saihan baina.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж