Хатан хааны удмын шинэ хүүг сармагчинтай зүйрлэжээ

Хуучирсан мэдээ: 2019.05.10-нд нийтлэгдсэн

Хатан хааны удмын шинэ хүүг сармагчинтай зүйрлэжээ

Хатан хааны удмын шинэ хүүг сармагчинтай зүйрлэжээ

Их Британий хунтайж Харри, түүний гэргий Меган Маркл хүүгээ өлгийдөж аваад долоо ч хоноогүй байгаа билээ. Арчи Харрисон хүү Британийн хааны удамд африк ген нэмж байгаа нь онцгой тохиолдол болж буй юм. Учир нь түүний ээж гүнгийн авхай Меган Маркл нь Африк гаралтай, Америкийн өнгөт арьстан эмэгтэй юм. Хүүг мэндлэхээс өмнө генетикчид хүртэл түүний арьсны өнгөний талаар таамаглал дэвшүүлж байв.

“BBC” сувгийн хөтлөгч Дэнни Бэйкер гэх эр твиттер хуудастаа эрэгтэй, эмэгтэй хоёр хүн шимпанзе сармагчин хөтлөөд явж буй зургийг "Хааны удмын хүүхэд эмнэлгээс гарлаа (Royal baby leaves hospital)"  гэсэн тайлбартайгаар нийтэлсэн байна. Түүний нийтэлсэн зургийг цахим сүлжээний хэрэглэгчид ихэд шүүмжилж байсан учир тэрбээр удалгүй зургаа устгасан ч хүмүүс аль хэдийнэ хуулбарлан авсан байжээ.

“Saturday morning” өглөөний шоуг хөтөлдөг, 61 настай Дэнни ийнхүү ёс зүйгүй үйлдэл гаргаж, арьс өнгөний үзэл гаргасныхаа дараа удалгүй ажлаасаа халагдсан байна. Тэрбээр салбарынхаа маш олон нэр хүндтэй шагналуудыг хүртэж байсан чадварлаг хөтлөгч юм. Гэсэн ч түүний энэ удаагийн үйлдэл “BBC” агентлагийн үнэт зүйлд харшилж байгаа учир түүнийг ажлаас нь халах шийдвэр гарчээ.

Дэнни Бэйкер цахим сүлжээнд бухимдсан хүмүүсээс уучлалт гуйж, өөрийн хийсэн үйлдлийг “тэнэглэл” байсан хэмээн хүлээн зөвшөөрсөн байна. Түүний хувьд анх удаа ийм бүдүүлэг үйлдэл хийж байгаа биш бөгөөд өмнө нь хоёр ч удаа ёс зүйгүй аашилсныхаа төлөө ажлаасаа халагдаж байжээ.

 Эх сурвалж: BBC

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
БурууБуруу
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж