НИТХ дахь АН-ын бүлэг өрх бүр таван мод ургуулахыг уриалав

Хуучирсан мэдээ: 2019.05.10-нд нийтлэгдсэн

НИТХ дахь АН-ын бүлэг өрх бүр таван мод ургуулахыг уриалав

НИТХ дахь АН-ын бүлэг өрх бүр таван мод ургуулахыг уриалав

НИТХ дахь АН-ын бүлэг өнгөрсөн сард НИТХ-ын хуралдааны үеэр төлөөлөгчдөд “Туулын бургасыг нөхөн сэргээе” уриатай цэцэг бэлэглэсэн боловч МАН-ын бүлгийн төлөөлөгчид хүлээн аваагүй юм.

Энэ удаа тэд Үндэсний мод тарих өдөр тохиож буйтай холбогдуулан нийслэлийн 387 мянган өрх тус бүр таван мод тарихыг уриалсан байна. Тарьсан модны 70 хувь ургахад 100 хувийн ургалттай гэж үздэг учраас нийслэлийн 387 мянган өрх тав таван мод таривал жилдээ 1-2 сая мод ургах боломжтой гэжээ.

Түүнчлэн уриалгад “Өнөөдөр Улаанбаатар хотын хүн ам 1.4 сая давсан боловч тэр хэрээр ногоон байгууламж нэмэгдээгүй байна. Бид нийслэл хотдоо нэг сая ч хүрэхгүй модтой байна.

Нийслэлийн хүн амын 57 хувь нь гэр хороололд амьдарч байна. Нийт модны 70 хувь нь орон сууцны хороололд ургасан байна. Төлөвлөлтгүй барилгажилт нэмэгдэж, ургасан модод нь цөөрсөөр байна. Бид дэлхий дээрх хамгийн бохирдолтой хотын иргэд болсон байна.

Энэ нөхцөл байдлыг та бид өөрсдөө л өөрчилж чадна. Мод бол их хотын салшгүй хэсэг. Хотын хөрс, ус, агаарын бохирдлыг цэвэршүүлэх хамгийн бодит эх үүсвэр бол мод юм. Нас бие гүйцсэн нэг мод 10 хүний амьсгалах хүчилтөрөгчийг ялгаруулж, усыг тогтоон барьж, хөрс, усны бохирдлыг багасгах орчин бүрдүүлдэг.

Мод, бут сөөгний сэрчигнэх чимээ автозамын дуу чимээг 50 хувиар бууруулж, стрессийг 50 хувиар бууруулдаг.

Модтой орчинд хүмүүс эерэг хандлагатай, харилцан ойлголцолтой, анхаарал төвлөрөх чадвар сайн, ажлын бүтээмж 23 хувиар нэмэгддэг болох зэрэг олон судалгаа гарчээ.

Улаанбаатар хотын өрх бүр тарьсан таван модоо арчлан ургуулвал жилд 1-2 сая модтой болох төдийгүй ирээдүйгээ эерэгээр бүтээх болно.

Иймд Нийслэлчүүд та бүхэндээ, өөрчлөлтийг өөрөөсөө эхлүүлэхийг уриалж байна. Өрх гэр бүлээрээ мод тарьж, арчлан, ногоон байгууламжаа өөрсдөө хөгжүүлэхийг уриалж байна.

Мод тарьж ургуулах санаачилга бүрийг АН-ын бүлэг дэмжиж ажиллах болно” гэжээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж