Сурагчид гамшгаас хамгаалах мэдлэгтэй боллоо

Хуучирсан мэдээ: 2019.05.10-нд нийтлэгдсэн

Сурагчид гамшгаас хамгаалах мэдлэгтэй боллоо

Сурагчид гамшгаас хамгаалах мэдлэгтэй боллоо

НОБГ-ын Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсээс дүүргийн Засаг даргын тамгын газартай хамтран болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэл түгээх танхимын болон дадлага хосолсон сургалтыг зохион байгууллаа.

Монгол Улсын Засгийн газрын “Эх оронч сэтгэлгээтэй, амьдрах ухаанд суралцсан иргэн төлөвшүүлэх зорилт”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дүүргийн хэмжээнд хэрэгжиж буй  “Эх орон-36” хөгжлийн хөтөлбөрийн дагуу зохион байгуулсан тус сургалтад  дүүргийн ерөнхий боловсролын 13 дугаар сургуулийн ахлах ангийн 190 орчим сурагч оролцсон юм.

Сургалтаар  Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн бие бүрэлдэхүүн гал түймрийн тухай ерөнхий ойлголт, гал унтраах анхан шатны багаж, тоног төхөөрөмжийн зааварчилгааг танилцуулж, анхан шатны мэдлэг олголоо.

Мөн гамшиг, ослын үед өөртөө болон бусдад хэрхэн тусламж үзүүлэх, гарын доорх материал ашиглан хэрэгцээт зүйлсийг хийж сурах зэрэг чадварыг эзэмшүүлсэн юм.

Сургалтаар олж авсан мэдлэгийг нь бататгах зорилгоор асуулт, хариултын тэмцээнийг зохион байгууллаа гэж НОБГ-ын Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж