АНУ Хойд Солонгосын хөлөг онгоцыг саатуулав

Хуучирсан мэдээ: 2019.05.10-нд нийтлэгдсэн

АНУ Хойд Солонгосын хөлөг онгоцыг саатуулав

АНУ Хойд Солонгосын хөлөг онгоцыг саатуулав

АНУ-ын Засгийн газар Хойд Солонгосын хөлөг онгоцыг саатуулжээ. АНУ-ын тал Хойд Солонгосыг  тавьсан хоригийг нь зөрчсөн хэмээн сэжиглэж буй юм байна. Энэ тухай мэдэгдлийг АНУ-ын  Хууль зүйн яамны сайтад байрлуулжээ.

Тус мэдэгдэлд дурдсанаар “Хойд Солонгосоос хууль бусаар нүүрс ачсан болон тус улс руу хүнд техник оруулахад зориулагдсан хөлөг онгоц болох «Wise Honest» байсан" гэв. Мөн «Wise Honest» нь техникийн болон тоног төхөөрөмжийн үйлчилгээний төлбөр болон хөлөг онгоцоо сайжруулах төлбөрийг АНУ-ын банкаар ямар нэгэн сэжиг төрүүлэхгүйгээр хийсэн. Энэ үйлдэл нь АНУ-ын хууль болон НҮБ-ын тогтоолуудыг зөрчсөн гэж үзэж байгаа ажээ.

Хойд Солонгосын Гадаад хэргийн яамны дэргэдэх АНУ-ын асуудал хариуцсан хүрээлэнгээс Вашингтон Пеньянд шахалт үзүүлсээр байвал Хойд Солонгос хэзээ ч цөмийн зэвсгээсээ татгалзахгүй гэсэн анхааруулга өгч байсан билээ.

А.АНИР

Эх сурвалж: RT

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж