Он гарсаар ОХУ-д нас баралт буурчээ

Хуучирсан мэдээ: 2019.05.10-нд нийтлэгдсэн

Он гарсаар ОХУ-д нас баралт буурчээ

Он гарсаар ОХУ-д нас баралт буурчээ

ОХУ-ын Засгийн газрын Нийгмийн бодлого хариуцсан Шадар сайд Татьяна Голикова Холбооны зөвлөлийн хөгжлийн стратеги, үндэсний хөтөлбөрийн хуралдааны үеэр "ОХУ-ын Статистикийн хорооны мэдээгээр 2019 он гарсаар нас баралт гурван хувиар буурлаа" хэмээн мэдэгдэв.

Тус улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн дүнд хүн амын эрүүл мэндийн байдал сайжирч байгаагийн нэг илрэл нь энэ хэмээн Шадар сайд хэллээ. Гурван хувь гэдэг нь 1600 мянгаар нас баралт буурсан гэсэн үг юм.

Нас баралтын түвшин ОХУ-ын бүхий л субъектэд бүртгэгдсэн байна. Ялангуяа Ленинград, Псков, Пензь мужуудад нас баралтын түвшин таван хувиар буурчээ. “Энэ амжилтаа цаашид хадгалах нь гол зорилт болж байна” хэмээн Татьяна Голикова хэллээ.

“Эрүүл мэнд” үндэсний хөтөлбөр нь энэ 2019 оны нэгдүгээр сараас хэрэгжиж байгаа юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж