Гэр бүл, төрөлтийг дэмжих бодлогыг ОХУ-ын Засгийн газар боловсрууллаа

Хуучирсан мэдээ: 2019.05.10-нд нийтлэгдсэн

Гэр бүл, төрөлтийг дэмжих бодлогыг ОХУ-ын Засгийн газар боловсрууллаа

Гэр бүл, төрөлтийг дэмжих бодлогыг ОХУ-ын Засгийн газар боловсрууллаа

ОХУ-ын Засгийн газар гэр бүл, төрөлтийг дэмжих ерөнхий төлөвлөгөө боловсруулж, 2024 он хүртэлх зорилтоо тодорхойлжээ. Олон хүүхэдтэй гэр бүлд бүх талын тусалцаа үзүүлэх, эх хүүхдийн эрүүл мэндийг онцгой анхаарах, эхчүүдэд үзүүлэх нийгмийн халамжийг дээшлүүлэх гэсэн үндсэн зорилтуудыг тусгасан байна.

Бага насны хүүхэдтэй эцэг эхэд хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэхэд, орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, орон сууцны ипотекийн зээлийн хүүг бууруулж, зөрүүг Засгийн газрын татаасаар төлөх зэрэг арга хэмжээ авах юм байна.

Төвөөс алслагдсан суурин газарт амьдардаг залуу гэр бүлд гурав дахь хүүхэд нь төрсөн тохиолдолд газар дээрээ амины орон сууц барихад нь төрөөс дэмжлэг үзүүлэх ажээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж