Тавдугаар сарын 10-нд болох үйл явдлын тоймыг хүргэж байна.
09.00
- Гадаад харилцааны Яаманд Монголын бизнесийн манлайлагчид, бодлого тодорхойлогчдын “Frontier Fintech Summit-2019” хэлэлцүүлэг болно. Утас: 95240495, 91177722
- Төрийн ордонд “Нярайн скринингийн үндэсний анхдугаар конгресс” эхэлнэ. Утас: 90140714
09.30
“UB Palace”-д “Агаар, орчны бохирдлын эсрэг хүчээ нэгтгэе" чуулган болно. Утас: 88080750
10.00
- Төрийн ордонд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
- Монголын хүүхдийн ордонд “Туул” ротари клубын “VTT төсөл”-ийн хүрээнд төрийн өмчийн эмнэлгүүдэд 10 мянган ам.долларын үнэ бүхий нарийн мэргэжлийн тоног төхөөрөмж хандивлана. Утас: 99063080
10.30
“Үндэсний мэдээллийн төв”-д “Богд Ар” хорооллын 1730 өрхийг хохироож буй “Богда Холдинг” компанийн хууль бус ажлын талаар иргэн н.Нямдаржаа мэдээлнэ.
11.00
- Ардчиллын ордонд Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
- Нээлттэй нийгэм хүрээлэнд “Транспэрэнси Интернэшнл” байгууллагаас “Монгол Улсын Авлигатай тэмцэх газарт хийсэн хөндлөнгийн үнэлгээ”-г танилцуулна.
11.40
ҮБХИС-д “Дайчин ахан дүүс” номын нээлт болно. Утас: 99231522, 88208055
13.30
“Blue Sky” зочид буудалд Монгол Улсад жендэрийн нөхцөл байдалд хийсэн олон улсын зөвлөхүүдийн үнэлгээг танилцуулна.
14.00
Монголын театрын музейд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, ахмад зураач Жамсрангийн Ганбатын уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт болно.
16.00
Монголын Урчуудын Эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд "Үндэсний бичиг үсгийн баяр – 2019"-ийн хүрээнд "Бичиг соёл 2019” үзэсгэлэнгийн нээлт болно.
“МОНГОЛ НЬЮС” МЭДЭЭЛЛИЙН ТӨВД
11.00
Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
11.30
Монголын залуучуудын холбоо, Монголын бүжгийн зөвлөлөөс “Хаврын баяр” улсын бүжгийн их наадмын талаар мэдээлнэ.
Холбоотой мэдээ