"Mercedes" ОХУ-д байгаа 1500 машинаа эргүүлэн татна

Хуучирсан мэдээ: 2019.05.10-нд нийтлэгдсэн

"Mercedes" ОХУ-д байгаа 1500 машинаа эргүүлэн татна

"Mercedes" ОХУ-д байгаа 1500 машинаа эргүүлэн татна

ОХУ-ын Стандартын албанаас мэдээлэснээр, "Mercedes" компани Оросын зах зээлээс 1500 автомашинаас эргүүлэн татахаар болжээ.

Эргэн татагдах машинууд нь 2017 оны гуравдугаар сараас 2018 оны зургадугаар сарын хооронд үйлдвэрлэгдсэн, Mercedes-Benz S-Class загварын машинууд юм. Машины хүрдний удирдлагад согог байгааг илрүүлсэн учраас ийнхүү эргүүлэн татаж, засварлах шийдвэр гаргажээ.

"Mercedes" компанийн Орос дахь албан ёсны төлөөлөгч "Мерседес-Бенц РУС" компани дээр дурдсан загварын машиныг худалдан авсан хүмүүстэй холбогдож, ойр байгаа "Mercedes" компанийн дилерийн төвд машинаа авчрахыг хүсэх ажээ. Шаардлагатай засварыг "Mercedes" компани үнэ төлбөргүй хийж өгөх юм байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж