"Буянт-Ухаа II" хорооллыг энэ сард багтаан ашиглалтад оруулна гэв

Хуучирсан мэдээ: 2019.05.10-нд нийтлэгдсэн

"Буянт-Ухаа II" хорооллыг энэ сард багтаан ашиглалтад оруулна гэв

"Буянт-Ухаа II" хорооллыг энэ сард багтаан ашиглалтад оруулна гэв

Утаанаас салах нэг шийдэл бол гэр хорооллыг орон сууцжуулах явдал юм. Тиймээс ч төрөөс шат дараалалтай орон сууцууд барьж айл өрхүүдийг байранд оруулж эхэлсэн. Түүний нэг нь “Буянт-Ухаа 1” хороолол бөгөөд “Буянт-Ухаа 2” хорооллыг барьж байгуулах ажлыг өнгөрсөн 2016 онд эхлүүлсэн юм. Гэвч өнөөдрийг хүртэл ашиглалтад оруулж чадаагүй байгаа уг барилга санхүүжилтийн асуудлаас болж цаг хугацаа алдаж, царцсан гэж хэлж болно.

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 1500 гаруй айлыг түрээсийн орон сууцанд хамруулаад байна. Засгийн газраас өнгөрсөн сард түрээсийн орон сууцыг өмчлүүлэх журам гаргасан. Журмын дагуу эдгээр айлууд өмчлөх эрх нь нээгдсэн юм. Одоо ашиглалтад орох 972 айлын орон сууц санхүүжилт болон дэд бүтцийн асуудлаас болж нэлээд хугацаанд хойшилж байна. Албаны хүмүүсийн мэдээлж буйгаар, энэ сард багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж. Харин Хөгжлийн банктай холбоотой санхүүгийн асуудал хүндхэн байгааг онцоллоо.

Энэ талаар ТОСК-ийн захирал Ж.Хичээнгүй “Энэ сарын сүүлээр “Буянт-Ухаа 2” барилгыг Улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болсон байна. Буянт-Ухаа хорооллын тухайд дулааны болон цэвэр бохир усны асуудалтай байсан бол өнөөдрийн байдлаар уг асуудлыг шийдсэн. Энэ сарын сүүлээр гэхэд заслын ажлыг дуусч  ирэх сараас хэрхэн хуваарилах ажлыг хэлэлцэнэ. Холбогдох журамд өөрчлөлт орсон” гэлээ.

Дээрх асуудлаар Барилга, хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар уржигдар /2019.05.08/ Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар түрээсийн орон сууцны явцын талаар мэдээлэл хийхдээ уг ажил энэ сарын 15-нд дуусах талаар хэлсэн. Үүнтэй зэрэгцээд тус орон сууцыг борлуулах уу, түрээслэх үү гэдэг хуваарилалтыг ярьж буй юм байна. Уг орон сууцыг барихад 71 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн. Энэ дүнтэйгээ уялдуулж, тооцооллын дагуу байрны ам.метрийн үнэ 1.4 сая байх бололтой.

Дашрамд, "Буянт-Ухаа 2" хорооллын барилгын ажил дуусмагц түрээсийн орон сууцны санд авах эсэхийг засгийн газар эцэслэн шийдвэрлэхээр болжээ. Одоогоор Түрээсийн орон сууц хөтөлбөрт хамрагдах иргэдийг бүртгэж эхлээгүй байгаа аж. Байр ашиглалтад орох Засгийн газар орон сууцны санд авах эсэхийг эцэслэн шийдсэний дараа иргэдийн хүсэлтийг цахимаар бүртгэх юм байна.

Э.АРИУН 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж