“Lovely Linen” загварын шинэ бүтээгдэхүүн танилцуулна

Хуучирсан мэдээ: 2019.05.10-нд нийтлэгдсэн

“Lovely Linen” загварын шинэ бүтээгдэхүүн танилцуулна

“Lovely Linen” загварын шинэ бүтээгдэхүүн танилцуулна

Турк улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Ахмет Азалын гэргий хатагтай, доктор Кадирэ Зэйнэп Сайым Язалын санаачилгаар өнөөдөр, маргааш Элчин сайдын өргөөнд хөгжлийн бэрхшээлтэй, бага дунд орлоготой өрх толгойлсон эмэгтэйчүүдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Come and Get To Know Us” сэдэвт үзэсгэлэн худалдаа зохион байгуулна. Уг арга хэмжээг “Монголын зүймэл даавуун урлалын төв”-тэй хамтран зохион байгуулж байгаа аж.

Олон нийтэд нээлттэй болох тус арга хэмжээний орлого алслагдмал бүсэд оршин суудаг бага, дунд орлоготой эмэгтэйчүүдэд оёдлын дадал олгох курс хичээллүүлэхэд ашиглагдах юм байна.

Хуучин, хэрэглэхгүй хувцас эдлэлийг ашиглан дахин шинэ эд зүйлс бүтээж болохыг иргэдэд зааж сурталчлах, цаашлаад байгаль дэлхийд ээлтэй “Come and Get To Know Us” сэдэвт үзэсгэлэн худалдааны үеэр “Lovely Linen” загварын шинэ бүтээгдэхүүнийг танилцуулахаар болжээ. Мөн тус арга хэмжээний үеэр Турк үндэстний гал тогоо, амтат зоогийг “Монголын зүймэл даавуун урлалын төв”-д хандив хуримтлуулах зорилгоор борлуулахаар болсон байна.

Хоёр өдөр болох уг арга хэмжээ Японы Элчин сайдын яамны эсрэг талд Туркийн Элчин сайдын яамны өргөөнд болох бөгөөд нээлтийн арга хэмжээ өнөөдөр 12:00 цагт болно.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж