Б.Ганхуяг: 1072 хувьцаа эзэмшигчид хохирохгүй | News.MN

Б.Ганхуяг: 1072 хувьцаа эзэмшигчид хохирохгүй

Б.Ганхуяг: 1072 хувьцаа эзэмшигчид хохирохгүй

"1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо" төрийн бус байгууллагын төлөөллүүд өнөөдөр /2019.05.09/ “Эрдэнэс таван толгой” ХК-ийн  гүйцэтгэх захирал Б.Ганхуяг тэргүүтэй хүмүүстэй  уулзалт хийлээ. Тус ТББ-ын зүгээс 1072 хувьцаа эзэмшигч иргэдэд ногдол ашиг өгөхгүй,  уг мөнгийг Зүүн Баянгийн төмөр замын хөрөнгө оруулалтад зарцуулах шийдвэрийг Засгийн газар  гаргасанд бухимдалтай байгаа гэдгийг өмнө нь удаа дараа мэдэгдэж байсан юм. Улмаар ногдол ашгийг бэлэн мөнгө хэлбэрээр тараахыг шаардаж буй.


НЭГ ШИРХЭГ  ХУВЬЦААНД 84 ТӨГРӨГ, 1072 ХУВЬЦААТАЙ ИРГЭНД 90 МЯНГАН ТӨГРӨГ НОГДОЛ АШГААР ОЧИХ ЁСТОЙ

Мэдээллийн эхэнд  эдийн засагч Л.Наранбаатар дараах  шаардлагыг "Эрдэнэс таван толгой” ХК-ийн удирдлагуудад уншиж танилцууллаа. Тус шаардлагад дурдсанаар “Эрдэнэс таван толгой ХК үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш 50 сая тонн нүүрс борлуулсан хэдээ ч  өнөөг хүртэл иргэдэд ногдол ашиг олгоогүй нь  олон нийтийн бухимдлыг хүргэж байна.

Сүүлийн хоёр жил тус компани 1.2 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Эрдэнэс Тавантолгой нь сүүлийн хоёр жилд 1.2 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Нэг ширхэг  хувьцаанд 84 төгрөг, 1072 хувьцаатай иргэнд 90 мянган төгрөг ногдол ашгаар очих ёстой. Жишээ нь дөрвөн хүүхэдтэй, өрх толгойлсон ээжид багадаа 450 мянган төгрөг гар дээр нь очиж, амьдралд нь бага ч гэсэн дэм болох юм.

Гэтэл энэ ногдол ашгийг хувьцаа эзэмшигч иргэдээсээ асуулгүй ТЭЗҮ судалгаагүй, үр ашгаа хэзээ өгөх нь тодорхойгүй Зүүн Баянгийн гэх 414 км төмөр замын шороон даланд зарцуулахаар дур мэдэн булааж авч байгааг бид хувьцаа эзэмшигчдийн хуулиар олгосон үндсэн эрхэд халдсан балмад үйлдэл гэж харж байнагэжээ.

1072 ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧИД ХОХИРОХГҮЙ, ЗАСГИЙН ГАЗАР ЭНЭ МӨНГИЙГ "ДЭЭРЭМДЭЖ" АВАХГҮЙ

Харин үүндЭрдэнэс таван толгой ХК-ийн  гүйцэтгэх захирал Б.Ганхуяг дараах хариултыг өгсөн юм. Тэрбээр “Аливаа зүйл хоёр талтай. Нэг талын мэдээллийг 100 хувь  үнэн гэж ойлгож болохгүй. Зарим нэг тоо баримт зөрөөтэй байна. Юуны түрүүнд ямар нэгэн байдлаар хамтарч ажиллахад бэлэн байна. Дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн хурал болсон. Засгийн газраас 2019 оныг их бүтээн байгуулалтын төсөл хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх жил болгож зарласан.  Зүүн баян болон Тавантолгой Гашуунсухайт гэсэн  хтөмөр замын хоёр том төсөл байна. Энэ хоёр төслийг компани санхүүжүүлэх үүрэг хүлээж байгаа.

Хэрэв төмөр замын төсөл батлагдвал компанийн ашиг 2.5- 3.7 хувь  орчмоор өснө гэсэн тооцоолол бий. Компани бүтээн байгуулалтын ажилд илүү анхаарч энэ удаа олсон орлого төсвөө бүтээн байгуулалтад зарцуулах нь зөв гэж шийдсэн. 1072 хувьцаа дээр Засгийн газар онцгойлон анхаарч байгаа. 750 тэрбум төгрөг төмөр замын төслүүд рүү орно. Тэрхүү мөнгөний тодорхой хувь нь 14.6 хувь нь иргэдийн өмч.

Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн төсөл дээр иргэд хувьцаа эзэмшиж болно. 1072 хувьцаатай холбоотой асуудал бол 85 хувийг нь эзэмшиж байгаа Монгол Улсын Засгийн газрын өөрийнх нь анхаарал тавьж байгаа асуудал. Үүнд  хамтраад тооцоо судалгаа хийгээд ажиллая. 1072 хувьцаа эзэмшигчид хохирохгүй. Засгийн газар энэ мөнгийг дээрэмдэж авахгүй. Харин хамтарч ажиллаж  байна” гэв. Хоёр талын хамтарсан ажлын хэсэг нэг цаг гаруй ярилцсаны эцэст  санамж бичиг байгуулан хамтран ажиллахаар боллоо.

Э.БУРАМ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Tamir 2019-05-09 202.72.245.122

Жинхэнээсээ бүтээн байгуулалтанд зарцуулж байгаа бол мэдээж хүмүүс дургүйцэхгүй байх

Avatar

Irgen 2019-05-09 103.10.21.50

Avilagchid ny bolkhoor ideed duusdag yamarch hariutslaga ene ter bhgui.ard irgediin munguur buteen baiguulalt nereer tseverheen shulchih uym bna l daa.

Avatar

BAYARAA 2019-05-09 122.201.24.41

Хувьцаа эзэмшигчид шинээр баригдах төмөр замд хөрөнгө оруулж хувь эзэмшлээ гэж ойлгож болох уу?

Avatar

Зочин 2019-05-09 124.158.88.12

Хувьцааны ашиг хувийн өмч. Түүнийг хэн ч дураараа шийдэхгүй.

Avatar

Зочин 2019-05-09 202.21.122.238

Энэ Наранбаатар болилдоо. Фэйсбүүкд нэг групп байгуулчихаал тэрүүгээрээ Монголын бүх хувьцаа эзэмшигч нарыг төлөөлнө гээл энд, тэнд төлбөртэй мэдээлэл цацаад явах юм. Хаанаас нь гараад байгаа мөнгө вэ. Бидний нарын өмнөөс гэж төлөөлсөн болж шантааж хийж , өөрийгөө дөвийлгөх гэж байгаа бол май шүү. Чамайг хэдэн жилийн өмнө юу яриад явж байсаныг мэдэх л юм байна шүү.

Avatar

Зочин 2019-05-09 124.158.94.9

Аль эрт хохирчоод байхад тэнэг мал шүү. Албан тушаалд очихоороо хүн гэхэд хэцүү сүг болох юм аа. Муу амьдрахаар сайн үх гэж

Avatar

Зочин 2019-05-09 139.5.216.42

Наранбаатар гэж инээдтэй залуу бх юм. Больчихгүй юмаа. Булчирхайгүй нэгэн

Avatar

Зочин 2019-05-09 182.160.0.245

Хүрэлсүх үнэхээр шударга юм бол Таван Толгой ХК -ийнхаа дансыг нээлттэй шилэн болгоочээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж