Загас судлаач А.Сүхбат салаавч хочтой болов

Хуучирсан мэдээ: 2019.05.09-нд нийтлэгдсэн

Загас судлаач А.Сүхбат салаавч хочтой болов

Загас судлаач А.Сүхбат салаавч хочтой болов

Үнэн үг хэлсэн хүнд хүн өстэй, үхэр унасан хүнд нохой өшөөтэй гэж… УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар өчигдөр /2019.05.08/ Түрээсийн орон сууцтай холбоотой асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн А.Сүхбат  Б.Пүрэвдорж гишүүн рүү салаавч гаргаж, “зүггүйтжээ”.

Дээрх хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “2012-2016 онд Ардчилсан нам Засгийн эрх барьж байх үед ТОСК яг одоогийн бүтцээрээ ажиллаж 20 мянган айлын орон сууц ашиглалтад оруулж байсан. Үүнээс 2000 гаруй орон сууц нь түрээсийн орон сууц юм. Хуваарилалтыг нь УИХ дээр ярьж байгаагүй. Ажлаа зөв хуваарилж хийж чаддаг байсан учраас тэр. Гэтэл Ардын нам юу хийж байна. 2016 оноос хойш ТОСК нэг ч барилгын суурь эхлүүлээгүй. Ашиглалтад өнөөдөр оруулсан гээд байгаа 1500 орон сууц нь Ардчилсан намын үед эхлүүлсэн, ашиглалтад орох хугацаа нь дөхсөн барилга юм. Гурван жил болж байна. Харьцуулаад үзээрэй. Одоо тэндээсээ 970 айлын орон сууцыг түрээсээр хуваарилах тухай УИХ-аар ярьж байна. ЖДҮХС-гаас зээл хулгайлсан улсууд ТОСК-ын барилгыг  хамаатан садандаа өгчих вий гээд ард түмэн айгаад энэ асуудлыг УИХ руу оруулж ирж байна” гэж хэлсэнд А.Сүхбат гишүүн дүрсхийтэл уурлаж, салаавч өгсөн аж.

УИХ-ын гишүүн А.Сүхбат нь ЖДҮХС-гаас хамаарал бүхий компанидаа зээл авсан гэх дуулианд нэр холбогдож байсан бөгөөд эл асуудал нэлээн эмзэг сэдэв нь бололтой. Тэрбээр нэгэн үе Туул голын загасыг судлаад эм загас нь олон байгаа тухай Байнгын хорооны хуралдааны үеэр ярьж, "Загас судлаач" тодотголтой болоод байсан юм.  Гэвч салаавч гаргасан үйлдэл нь өмнөх тодотголыг нь үгүй хийж орхив.

Үе, үеийн парламентад салаавч гаргадаг гишүүд бий.  2008-2012 оны парламентад УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу салаавч гаргаж, тухайн үедээ дуулиан тарьж байсан бол өмнөх парламентын үед буюу 2012 онд УИХ-ын гишүүн асан Г.Баярсайхан өнөөгийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх рүү салаавч гаргаад, хоёулаа үзье гэж чуулганы танхимын үүдэнд гараад угз татуулж байлаа. Харин энэ удаад салаавчийг А.Сүхбат Б.Пүрэвдоржид үзүүлж, хууль тогтоогчдын ёс зүйгүй үйлдлийн нэгэн жишээ боллоо.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ТэнэглэлТэнэглэл
10
ХахаХаха
4
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж