"Улаанбаатар" гүйлтийн ялагчийг 10 сая төгрөгөөр шагнана

Хуучирсан мэдээ: 2019.05.09-нд нийтлэгдсэн

"Улаанбаатар" гүйлтийн ялагчийг 10 сая төгрөгөөр шагнана

"Улаанбаатар" гүйлтийн ялагчийг 10 сая төгрөгөөр шагнана

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Биеийн тамир, спортын хорооноос зохион байгуулж байгаа “Улаанбаатар марафон 2019” олон улсын гүйлтийн тэмцээн Д.Сүхбаатарын талбайд тавдугаар сарын 18-ны өдөр болно. Уламжлалт гүйлтийн тэмцээн өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид болон гэр бүл, тэргэнцэртэй иргэдийн дунд болох бөгөөд бүртгэлийг http://ub-marathon.ub.gov.mn/ сайтаар авч байна.

“Улаанбаатар марафон 2019” олон улсын гүйлтийн тэмцээний мэргэжлийн ангилал хагас /21095 м/ болон бүтэн /42195 м/ марафон гүйлтэд шилдэг тамирчид өрсөлддөг. Тиймээс эхний 10 байрт орсон тамирчид 800 мянгаас 10 сая хүртэлх мөнгөн шагналаар шагнадаг. Тодруулбал, бүтэн марафонд түрүүлсэн эрэгтэй, эмэгтэй тамирчдыг тус бүр 10 сая төгрөгөөр урамшуулах юм.

Харин өсвөрийн ангилалын 5000 метрийн зайд эхний байранд орсон тамирчдыг 50-200 мянган төгрөгөөр шагнана.

Өнгөрөгч 2018 оны гүйлтийн тэмцээнд АНУ, Австрали, Канад, Малайз, БНХАУ, БНСУ, Япон зэрэг 30 орны 400 гаруй гүйгчид оролцсон. Тэдэнд дунд мэргэжлийн тамирчдын ангилалд Кени, Этиоп, Японы тамирчид багтаж, медальт байрт шалгарч байсан билээ.

“Улаанбаатар марафон 2019” олон улсын гүйлтийн тэмцээн болох өдөр буюу тавдугаар сарын 18-ны өдөр хотын төв хэсэгт зам хаах юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг http://ub-marathon.ub.gov.mn/# сайтаас аваарай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж