Уяачид эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөлтэй уулзлаа

Хуучирсан мэдээ: 2015.05.22-нд нийтлэгдсэн

Уяачид эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөлтэй уулзлаа

Монголын морин спорт, уяачдын холбооны ерөнхийлөгч М.Энхболдын өгсөн чиглэлийн дагуу Ажлын албанаас Хөдөө аж ахуйн их сургууль, Мал аж ауйн эрдэм шинжилгээний хүрээлэн, Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачдыг урьж ажил хэргийн уулзалтыг зохион байгууллаа.

Тус уулзалтад ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн, Ажлын албаны дарга Ч.Сарангэрэл, Тэргүүлэгч гишүүн, Монгол Улсын гавьяат мал зүйч Д.Самданжамц, тэргүүлэгч гишүүн, Тод Манлай уяач, Б.Содномцог, Мал аж ахуй биотехнологийн сургуулийн багш, доктор, дэд профессор Т.Сайполда, МААБТ-ийн тэнхимийн эрхлэгч багш, доктор Ё.Доржбат доктор, адуу судлаач Д.Мянганцэвээн МААЭШХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан, докторант Г.Бадамханд болон зарим залуу судлаачид нар оролцлоо.

Тус уулзалтын эхэнд ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн өнгөрсөн хгуацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын талаар товч танилцуулж, хурдан морины үржлийн ажил, монгол адууны генофондыг хадгалах, эрлийз монгол адууг ялгах, эрдэмтдийн судалдаагны ажлыг бодит амьдралд хэрэгжүүлэх, Холбооны дэргэд Эрдмийн зөвлөл байгуулах зэрэг асуудлаар товч мэдээлэл хийв.

Үүний дараа эрдэмтэд, судлаачид Монголын хурдан морины уралдааны өнөөгийн тулгамдсан зарим асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар өөрсдийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлэн харилцан санал солилцлоо.

Ууулзалтын үр дүнд ММСУХ-ны дэргэд Эрдмийн зөвлөл байгуулах, холбооноос адууны үржлийг нэгдсэн бодлогоор явуулах, цэгцлэх үүднээс ҮХААЯ, МХЕГ-т хүсэлт явуулах, цаашлаад эрлийз монгол адууг ялгахдаа итгэмжлэгдсэн лаборатороор тодруулдаг болоход шаардлагатай байгаа монгол адууны эталон боловсруулах ажилд хамтрач ажиллах тухай хүсэлтийг ХААИС болон харъяа хүрээлэнгүүдэд явуулахаар нэгдсэн ойлголт хүрлээ.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж