БНАСАУ тав хоногийн дараа дахин зэвсэг туршлаа

Хуучирсан мэдээ: 2019.05.09-нд нийтлэгдсэн

БНАСАУ тав хоногийн дараа дахин зэвсэг туршлаа

БНАСАУ тав хоногийн дараа дахин зэвсэг туршлаа

БНАСАУ өнөөдөр /2019.05.09/ орон нутгийн цагаар 16.30 цагийн орчимд үл мэдэгдэх зэвсэг туршсан тухай “Korea times”мэдээллээ. Үүнээс ердөө тавхан хоногийн өнө буюу өнгөрсөн бямба гаригт /2019.05.04/ тус улс богино зайн тусгалын хэд хэдэн пуужин харвасан тухай Сөүл мэдээлж байсан юм.

Энэ удаагийн зэвсгийг баруун хойд нутгаас зүүн зүг рүү чиглүүлэн харвасан ба одоогоор үүнээс өөр тодорхой мэдээлэл гараагүй байна.

АНУ-ын Ерөнхийлөгчтэй хоёрдугаар сард уулзсан уулзалт бүтэлгүйтсэнээс хойш хоёр орны харилцаа таагүй байгаа бөгөөд Умардын зүгээс ийнхүү ойр ойрхон зэвсэг туршиж байгаа нь АНУ-ыг өдөөн хатгасан, сүрдүүлсэн үйлдэл болж байна гэж ажиглагчид үзэж байгаа юм. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ-ны удирдагч Ким Жон Уныг улсынхаа ирээдүйг сүйтгэх үйлдэл хийхгүй гэж найдаж байна гэж мэдэгдэж байв.

Эх сурвалж:KOREATIMES

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж