Дуучин Лэди Гага шилдэг дизайнеруудын нийтдээ 30 гаруй ширхэг хуримын даашинзнаас сонголтоо хийн хуримын ёслолдоо өмсөх гэнэ. Дуучин бүсгүй 2011 онд “You&I” дууны клипний зураг авалтын үеэр Тейлор Киннитэй танилцаж байсан бөгөөд өнгөрөгч хоёрдугаар сарын 14-ний өдөр буюу гэгээн хайрын өдрөөр сүй тавьсан билээ.
Одоогоор хосын хурим хэзээ болох нь тодорхойгүй байгаа ч, олны анхаарлыг ихээр татаж байна. Лэди Гага саяхан өөрийн твиттертээ “Би амьдралынхаа хамгийн чухал өдөртөө зориулж 30 гаруй хурмын даашинзыг урлуулж авсан. Авьяаслаг загвар зохион бүтээгч нартаа энэ дашрамд талархал илэрхийлье.
Хэлэх үг ч олдохгүй байна” гэж жиргэжээ. Сонин содон хувцаслалтаараа үргэлж бусдаасаа ялгардаг Лэди Гага ямар даашинз хуримынхаа ёслолд өмсөх нь ч олны анхаарлыг ихээр татаж байна.
Б.ДАВАА
Эх сурвалж: www.mminfo.mn