“Улаанбаатар марафон”-ы маршрут гарчээ

Хуучирсан мэдээ: 2019.05.09-нд нийтлэгдсэн

“Улаанбаатар марафон”-ы маршрут гарчээ

“Улаанбаатар марафон”-ы маршрут гарчээ

Жил бүрийн тавдугаар сарын гурав дахь долоо хоногийн бямба гаригт бүх нийтээр биеийн тамир, спортыг дэмжих “Автомашингүй өдөр” болдог. Мөн тус өдөр “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай. “Улаанбаатар марафон-2019” олон улсын гүйлтийн тэмцээн энэ сарын 18-нд болох бөгөөд тэмцээний маршрут өнөөдөр /2019.05.09/ тодорхой боллоо.

Монголын хэт холын марафон гүйлтийн холбоо “Улаанбаатар марафон – 2019” олон улсын гүйлтэд оролцох гадаадын оролцогчдыг бүртгэх, баталгаажуулах, хувиараа оролцохоор онлайнаар бүртгүүлсэн гадаад оролцогчдын бүртгэл, баталгаажуулалтыг зохицуулах, оролцох хуваарь, зам маршруттай танилцуулах, гарааны талбайд хүргэх, энгэрийн дугаар, футболк, малгай, уут, чип зэрэг гадаадын оролцогчтой холбоотой асуудлыг хариуцах юм байна.

“Улаанбаатар марафон”-д оролцогчдын тоо жил ирэх бүр нэмэгдсээр байгаа. Тухайлбал, 2014 онд 16 мянга гаруй, 2015 онд 18 мянга, 2016 онд 27 мянга, 2017 онд 30 мянга иргэн хамрагдсан бол өнгөрсөн жил мөн хотод болон орон нутагт ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэд, хөрш зэргэлдээ орны гүйлт сонирхогчид болон олон улс, тив, дэлхийд танигдсан нэртэй тамирчид зэрэг 30 мянга гаруй иргэн бүртгүүлэн оролцсон юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж