Хүүхдийн баяраар халдвараас сэргийлэхийг зөвлөлөө

Хуучирсан мэдээ: 2015.05.22-нд нийтлэгдсэн

Хүүхдийн баяраар халдвараас сэргийлэхийг зөвлөлөө

Амьсгалын замаар эрчимтэй тархдаг, халдварлалт өндөртэй Улаанбурхан өвчний дэгдэлт ихээр гарч байгаа. Үүнтэй холбогдуулан ЭМСЯ-ны харъяа шуурхай удирдлагын төвөөс халдвараас сэргийлэх зорилгоор Албан байгууллага, ард иргэдэд дараах зөвлөмжийг өгч байна.

1. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах 6 дугаар сарын 1-ны өдөр хүүхдийг олноор цуглуулсан арга хэмжээ зохион байгуулахгүй байх;

2. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт хичээлээс гадуур олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахгүй байх;

3. Хүүхдийг олон нийтийн газраар авч явахгүй байх;

4. Хүүхдээ Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамруулах;

5. Оюутан, сурагчид баар цэнгээний газраар аль болох үйлчлүүлэхгүй байх хэрэгтэй.

Т.АНУ
 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж