Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Ази тивийн оюутны аварга шалгаруулах тэмцээн Тайваны Кинмень хотод өчигдөр эхэлсэн. Тав дахь удаагийн тэмцээнд БНХАУ, БНСУ, Иран, Хонгконг, Макао, Малайз, Филиппин, Индонез, Тайваны багууд өрсөлдөж байна.
“А” хэсэгт БНСУ, Хонгконг, Малайз, Тайвань, Монголын багууд багтсан билээ.
Манай эрчүүд Малайзыг хожиж /21:18/, Тайваньд хожигдсон /17:16/. Өнөөдөр БНСУ, Хонгконгийн багуудтай тоглоно.
Манай эмэгтэй баг Иран, Хонгконг, Тайвань, БНХАУ-ын багуудтай нэг хэсэгт багтсан. Манай сагсчид Хонгконгийг хожиж /14:13/, Иранд хожигдоод /19:12/ байна. Өнөөдөр Тайвань, БНХАУ-ын багуудтай шийдвэрлэх тоглолтуудыг хийнэ. Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд Р.Гантулга дасгалжуулагчтай МУИС-ийн сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн тамирчид оролцож байгаа билээ. Мөн эрэгтэй баг Азийн оюутны АШТ-ээс алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байсан бөгөөд энэ удаагийн багийг А.Тулга дасгалжуулж байна.
Тэмцээний медалын төлөөх шийдвэрлэх ирэх Бямба гаригт болно. Мэдээллийг http://www.ausf.org/?fbclid-с аваарай.
Холбоотой мэдээ