Лавров, Зельдин, Жириновский нар одонгоор шагнуулав

Хуучирсан мэдээ: 2015.05.22-нд нийтлэгдсэн

Лавров, Зельдин, Жириновский нар одонгоор шагнуулав

Владимир Путин, Сергей Лавров

Фото: Алексей Дружинин / РИА Новости

 

“Эх орны өмнө байгуулсан гавъяаны одон”-гийн I зэргийг Оросын ерөнхийлөгч Владимир Путин Гадаад хэргийн сайд Сергей Лавров, жүжигчин Владимир Зельдин, эрдэмтэн физикч Евгений Велихов нарт гардууллаа. Шагнал гардуулах ёслол Кремлийн Екатеринагийн танхимд болжээ.

 

“Эх орны өмнө байгуулсан гавъяаны одон”-гийн II зэргийг спортын гимнастикийн есөн удаагийн олимпийн аварга Лариса Латынина, ОШУА-ийн дэд ерөнхийлөгч Анатолий Григорьев нар хүртлээ.

 

Уг одонгийн III зэргээр Оросын мусульман шашины Дээд удирдлагын дарга Равиль Гайнутдинов, зүрхний эмч Евгений Чазов, IV зэргээр И.М. Сеченовын нэрэмжит анагаахын их сургуулийн захирал Петр Глыбочко, сансрын нисгэгч Роман Романенко нар тус тус шагнуулжээ.

 

“Өөрийн байранд хүн бүрийн хийж буй ажил нь манай орны бүх Оросын хүчин чадлыг нэмэгдүүлж байна. Энд хоёрдугаар зэргийн ажил гэж байхгүй” хэмээн Путин шагнал гардуулахын өмнө хэлсэн үгэндээ онцолжээ.

 

Оросын одон медалиар олон салбарын тэргүүний хүмүүс шагнагдлаа, Либерал Ардчилсан намын ээлжгүй дарга Владимир Жириновский шагналгүй үлдсэнгүй. Түүнд Невийн Александрын одонг гардуудсан байлаа. Оросын тэргүүний хүмүүсийг тавдугаар сарын 12-ны Оросын өдрийг тохиолдуулан шагнаж, одон тэмдгийг тавдугаар сарын 21-нд гардуулжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж