Донбасст Оросын хүмүүнлэгийн тусламж хүргэгдлээ

Хуучирсан мэдээ: 2015.05.22-нд нийтлэгдсэн

Донбасст Оросын хүмүүнлэгийн тусламж хүргэгдлээ

 

Оросын Онцгой байдлын яам Донбасст хүргэсэн хүмүүнлэгийн тусламжийн 27 дахь ажиллагааг амжилттай болсон гэж мэдэгдэв. Өөрийгөө зарлан тунхагласан хоёр ард улсад тэнцүү хэмжээний хүмүүнлэгийн тусламжийг ОБЯ-ны 100 ачааны машин хүргээд Ростов мужид эргэн очсон байв.

 

"Донецк" ба "Матвеев-Курган" гэх хилийн нэвтрэн өнгөрүүлэхээр гаалийн үзлэгт орсон цуваа ачаагаа хүргээд хоосон буцаж иржээ. Гаалийн үзлэгт Украины гаалийнхан оролцжээ.

 

Тавдугаар сарын 21-ний өдөр зуу гаруй ачааны машин хүнсний бүтээгдэхүүн, гурил будаа, хэрэглээний анхан шатны 1000 тонн барааг Донбасст хүргэсэн байна. Өнгөрсөн жилийн наймдугаар сараас хойш ОБЯ-ны машинууд Донбасст нийтдээ 35 тонн хүмүүнлэгийн тусламжийг хүргээд байгаа юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж