Сан-Хосе Шаркс бүсийн шигшээд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2019.05.09-нд нийтлэгдсэн

Сан-Хосе Шаркс бүсийн шигшээд шалгарлаа

Сан-Хосе Шаркс бүсийн шигшээд шалгарлаа

Өрнөд бүсийн плэй-оффын хоёрдугаар шатанд таарсан Колорадо Эвеланш болон Сан-Хосе Шаркс багуудын цувралын долоо дахь тоглолт өнөө өглөө Сан-Хосе хотын “SAP Center” ордонд боллоо. Тоглолт 3-2 харьцаатай талбайн эздийн ялалтаар өндөрлөж Сан-Хосе Шаркс баг Өрнөд бүсийн шигшээ шатанд шалгарлаа.

Өнөөдрийн тоглолтонд Ж.Павелский, Т.Хертл нар эхний үед гоол оруулсан бол тэдний өрсөлдөгч Колорадо Эвеланш багаас М.Рантанен нэг гоол оруулсан. Хоёрдугаар үед талбайн эздээс Й.Донской энэ жилийн плэй-оффын анхны гоолоо оруулж талбайн эзэд 3-1 харьцаатай тэргүүлж эхэлсэн юм. Ингээд 3-р үед зочин багаас Т.Йост ганц гоол оруулсан бөгөөд үүнээс өөр гоол оролгүй тоглолт 3-2 харьцаатай Сан-Хосе Шаркс багийн ялалтаар өндөрлөжээ.

Өнгөрсөн улирал плэй-оффын эхний шатанд Вегас Голден Найтс багт хожигдож байсан Сан-Хосе Шаркс баг энэ жил бүсийн аваргын төлөө шалгараад байна. Өрнөд бүсийн аваргын төлөө тэдэнтэй Сент-Луис Блюс баг байх юм. Плэй-оффын хагас шигшээ буюу бүсийн аваргын төлөөх цуврал тоглолт маргааш өглөө Дорнод бүсийн Бостон Брюинс болон Каролина Харрикейнз багуудын тоглолтоор эхэлнэ.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж