Үнэ яагаад өсөөд байна вэ? | News.MN

Үнэ яагаад өсөөд байна вэ?

Үнэ яагаад өсөөд байна вэ?

Шатахууны  үнэ нэмэгдээд   долоо хонож байна.  Үүнтэй зэрэгцээд  өргөн хэрэглээний бүтээгдэхүүний   үнэ өсөх нь  ойлгомжтой боллоо.  Өнөөдөр Монгол улсын эдийн засгийн  хэмнэл гадаад валютын ханш болон  авто бензиний үнэн дээр  тогтож  байгаа. Одоогийн  байдлаар  нэг доллар 2643 төгрөгтэй тэнцэж байна.

Өнгөрсөн  таван сарын 3-ны шөнө Монголын автомашины  хэрэглээний 80 хувийг хангадаг шатахууны  үнэ 70-90 төгрөгөөр нэмэгдэж 1880  болсон бол дизель  түлшний үнэ 2280 төгрөгт хүрсэн. Харин  цэвэр  үс 390, бохир ус 600 төгрөг, 1 квт цахилгаан 3 төгрөгөөр тус тус нэмэгджээ. Үүнтэй  холбоотойгоор өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ хүссэн хүсээгүй нэмэгдэнэ.  Манай улсын  хувьд  импортлогч улс гэдгийг  хэн хүнгүй хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз.  Ялангуяа  авто бензиний үнэ  дотоодын  өргөн хэрэглээний  бараа бүтээгдэхүүний  үнийн хэлбэлзлийг  хазаарлаж байдаг учраас бүтээгдэхүүний  үнэ нэмэгдэхэд гомдоллох шаардлагагүй болж байгаа юм.

Одоогийн эрх барьж байгаа намын хувьд  бизнесийн  байгууллагыг өөгшүүлээд сурчихсан.  Ялангуяа импортын бүтээгдэхүүнийг дотоодод оруулж ирдэг  монополь компанийн аясаар  бодлого тодорхойлдог нь  ойлгомжтой боллоо.  Шатахууны  үнэ нэмэгдэхдээ 200-300 төгрөгөөр нэмэгддэг хирнээ  буух болохоороо 50 төгрөгөөр  хэтэрдэггүй.  Гэтэл  хөдөлмөр эрхэлж  байгаа  иргэдийн  цалин  жил бүр нэмэгдээд байдаггүйг одоогийн эрэх баригч МАН мэдэж л баймаар юм.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-05-09 91.65.30.101

Union usultiig Zasgiin gazar hariutsahgvi ee!!!
ZG sandal suudlaa lhariutsana.

Avatar

Зочин 2019-05-09 202.21.122.166

энэ бол ердөө луйвар гэж ойлгох хэрэгтэй.харин хэн луйвар хийж байгаа нь ойлгомжтой тэр дээр сууж байгаа нөхдүүд чинь.хувьдаа шатахууны ажиллагаатай холбоотой байгаагийн нэг нь илэрхий байгаа нь энэ

Avatar

Зочин 2019-05-09 124.158.126.50

долларын ханштай ер нь бүгд холбоотой. Монголд бүх юмаа гадаадаас доллараар авдаг өөрсдөө юу ч хийдэггүй нь гол шалтгаан нь

Avatar

Зочин 2019-05-09 202.9.42.35

Өөхшүүлэх биш өөгшүүлэх. Ном их унш, монгол хэлээ сайн сур.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж