Үнэ яагаад өсөөд байна вэ?

Хуучирсан мэдээ: 2019.05.09-нд нийтлэгдсэн

Үнэ яагаад өсөөд байна вэ?

Шатахууны  үнэ нэмэгдээд   долоо хонож байна.  Үүнтэй зэрэгцээд  өргөн хэрэглээний бүтээгдэхүүний   үнэ өсөх нь  ойлгомжтой боллоо.  Өнөөдөр Монгол улсын эдийн засгийн  хэмнэл гадаад валютын ханш болон  авто бензиний үнэн дээр  тогтож  байгаа. Одоогийн  байдлаар  нэг доллар 2643 төгрөгтэй тэнцэж байна.

Өнгөрсөн  таван сарын 3-ны шөнө Монголын автомашины  хэрэглээний 80 хувийг хангадаг шатахууны  үнэ 70-90 төгрөгөөр нэмэгдэж 1880  болсон бол дизель  түлшний үнэ 2280 төгрөгт хүрсэн. Харин  цэвэр  үс 390, бохир ус 600 төгрөг, 1 квт цахилгаан 3 төгрөгөөр тус тус нэмэгджээ. Үүнтэй  холбоотойгоор өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ хүссэн хүсээгүй нэмэгдэнэ.  Манай улсын  хувьд  импортлогч улс гэдгийг  хэн хүнгүй хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз.  Ялангуяа  авто бензиний үнэ  дотоодын  өргөн хэрэглээний  бараа бүтээгдэхүүний  үнийн хэлбэлзлийг  хазаарлаж байдаг учраас бүтээгдэхүүний  үнэ нэмэгдэхэд гомдоллох шаардлагагүй болж байгаа юм.

Одоогийн эрх барьж байгаа намын хувьд  бизнесийн  байгууллагыг өөгшүүлээд сурчихсан.  Ялангуяа импортын бүтээгдэхүүнийг дотоодод оруулж ирдэг  монополь компанийн аясаар  бодлого тодорхойлдог нь  ойлгомжтой боллоо.  Шатахууны  үнэ нэмэгдэхдээ 200-300 төгрөгөөр нэмэгддэг хирнээ  буух болохоороо 50 төгрөгөөр  хэтэрдэггүй.  Гэтэл  хөдөлмөр эрхэлж  байгаа  иргэдийн  цалин  жил бүр нэмэгдээд байдаггүйг одоогийн эрэх баригч МАН мэдэж л баймаар юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж