Сэжигтний гэрээс 1000 гаруй галт зэвсэг илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2019.05.09-нд нийтлэгдсэн

Сэжигтний гэрээс 1000 гаруй галт зэвсэг илрүүлжээ

Сэжигтний гэрээс 1000 гаруй галт зэвсэг илрүүлжээ

АНУ-ын Лос Анжелес хотын цагдаагийн газраас хууль бусаар галт зэвсэг үйлдвэрлэж худалдаалж байна гэсэн мэдээллийн дагуу сэжигтний Холмби Хиллс дэх гэрт нэгжлэг хийж, баривчилгаа явуулсан байна. Энэ үеэр нийт 1000 гаруй төрлийн галт зэвсэг олж илрүүлжээ.

Уг ажиллагааг Хотын цагдаагийн газар болон Согтууруулах ундаа, тамхи, галт зэвсэг, тэсрэх бөмбөгтэй тэмцэх товчоо хамтран зохион байгуулсан бөгөөд жижиг гар буунаас эхлээд том оврын винтов, буу үйлдвэрлэх тоног төхөөрөмж, эд ангиуд ч их хэмжээгээр олдсон байна. Цагдаагийн газраас үүнээс өөр тодорхой мэдээлэл өгөөгүй ажээ.

Лос Анжелес хотын цагдаа нар үүнээс өмнө илрүүлсэн хамгийн том зөрчил нь  2015 онд үл таних этгээдийн гэрээс 1200 буу, долоон тонн сумны нөөц, 230 мянган ам.долларын бэлэн мөнгө илрүүлж байсан ба эзэн холбогдогч гэрийнхээ гадна машиныхаа дэргэд нас барсан байдалтай олдож байсан байна.

Эх сурвалж:CNN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж