Автомашины импорт өсчээ

Хуучирсан мэдээ: 2019.05.09-нд нийтлэгдсэн

Автомашины импорт өсчээ

Автомашины импорт өсчээ

Тээврийн хэрэгслийн импорт энэ оны дөрвөн сарын байдлаар 328.8 сая ам.доллар болсон нь өнгөрсөн оны мөн үеэс 15 хувиар буюу 46.1 сая ам.доллараар өссөн дүнтэй гарчээ. Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр улсын хилээр 25.571  суудлын машин орж ирсэн бол ачааны автомашин 7.251  орж иржээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад суудлын автомашины импорт 40 хувиар буюу 10.207-аар, ачааны автомашины импорт 14 хувиар буюу 1.669-ээр тус тус нэмэгдсэн байна. Үүнээс гадна 2019 оны эхний дөрвөн сард 371.1 сая ам.долларын машин, тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, эд анги импортолжээ. Энэ нь 2018 оны мөн үетэй харьцуулахад ийм төрлийн барааны импорт 9.9 сая ам.доллараар буюу 2.7 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм байна.

Импортын бүтцийн хувьд эрдэс бүтээгдэхүүн, машины тоног төхөөрөмж, бүх төрлийн тээврийн хэрэгсэл хүнсний бэлэн бүтээгдэхүүн болон үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн импорт давамгайлсан хэвээр байгаа юм. Үүнд эрдэс бүтээгдэхүүний импорт 23.2, машин тоног төхөөрөмж, сэлбэг 21.0, бүх төрлийн тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги 18.6, хүнсний бэлэн бүтээгдэхүүний импорт 7.2 хувийг тус тус эзэлж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж