Жаргалтай хүний нүдэнд бүх зүйлс сайхан харагдадаг. Тэр юмсыг харахдаа ямар гоё юм бэ? Гэж дотроо дуу алдан хардаг. Түүнд хэлэх ч үг олддоггүй. Тэр зүгээр л байгалийг хараад биширдэг. Хүмүүсийг хараад талархадаг. Хүүхдийг хараад өхөөрдөдөг. Тэр дандаа эерэгийг анзаарчихдаг. Сөрөг зүйлсийг хүртэл эерэг болгон хүлээж авах хандлагатай болчихдог. Зовлонтой хүний нүдэнд харин бүх зүйлс баргар харагдадаг. Тэр дандаа болохгүй бүтэхгүйг л сурамгай гэгч нь олоод харчихдаг. Тэр алдааг олж хардагаараа аль хэдийнэ докторын зэрэг хамгаалчихсан. Сайхан зүйлсийг хүртэл саараар харах гээд байдаг. Эсвэл нэг их тоодоггүй. Түүнд сайхан зүйлс нэг их чухал биш байдаг. Саар харин дэндүү чухал чухал байдаг. Аз жаргалгүй хүн амнаасаа байнга бусдыг муулж үгүйсгэсэн эсвэл гомдоллосон үгсийг л гаргадаг. Бусдыг толгой сэгсэрэн зэмлэж, хэл шогширон муулдаг. Тэр аз жаргалтай хүнийг хархаараа өөрөө тийм биш болхоор уур нь хүрдэг. Эсвэл атаархадаг. Жаргалтай хүн бол харин сайн яваа нэгэндээ баярладаг. Зовж буй нэгэндээ туслахыг хүсдэг. Бүх зүйлсийг сайн сайхнаар болж бүтэхээр хардаг.
Жаргал жаргалыг л дагуулдаг.
Зовлон зовлонг л дагуулдаг.