“Альтернатив” Отгоо уран бүтээлдээ ханцуй шамлан оржээ

Хуучирсан мэдээ: 2019.05.09-нд нийтлэгдсэн

“Альтернатив” Отгоо уран бүтээлдээ ханцуй шамлан оржээ

“Альтернатив” Отгоо уран бүтээлдээ ханцуй шамлан оржээ

Монголын рок попын ертөнцөд өөрийн өвөрмөц стиль имиж, дүр төрх, дуу хоолойгоороо ялгарч чадсан “альтернатив” хэмээх тодотголтой дуучин Х.Отгончимэгийг хүмүүс сайн мэднэ. Түүний “Заримдаа”, “Нэгэн залуу”, “Чамайг би хайрласаар” зэрэг олон уран бүтээл хэдийнэ залуусын дуулах дуртай дууны нэг болсон. Дуучин бүсгүй багагүй хугацаанд уран бүтээлээсээ хөндийрч, гэр бүлийн амьдралдаа анхаарах болсон. Авьяаслаг дуучин бүсгүйн хувьд 30 насныхаа босгонд гэр бүлийн амьдрал зохиож, одоо дөрвөн хүүхдийн ээж болоод байгаа билээ.

Өөрөөсөө хэдэн насаар ах, даруухан эрийг ханиараа сонгосон гэдгээ олноос нуудаггүй тэрбээр уран бүтээлээ ч орхиогүй, эргэн ирж буйгаа мэдэгдээд байна. “Альтернатив Отгоо” нэрээ “Алдарт эх”-ийн одонгоор сольсон дуучин Х.Отгончимэг уран бүтээлдээ ханцуй шамлан оржээ.

Тэрбээр өөрийн фэйсбүүк хуудаснаа “Удахгүй ийм дүрээрээ нэг сайхан мэдээтэй уулзана даа. Хүн ямар нэг зүйл бүтээх гэж ирдэг бол би дуу дуулах гэж л ирсэн байх учиртай юм” хэмээн нийтэлсэн байна. Дуучин Отгоо “Лемонс” хамтлагийн залуустай хамтран шинэ уран бүтээлийн зураг авалттай байгаа сурагтай.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж