Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-ын 10 дугаар гудамжинд эрэгтэй хүн 4-5 метр гүн нүхэнд унасан байна гэсэн дуудлагыг оройн 22:40 цагийн үед өгснөөр нийслэлийн Аврах ангийн 8 бүлгийг очиход 5 метр бохирын нүхэнд согтуу иргэн Б 33 настай, эрэгтэй унаж хүндэвтэр гэмтсэн байсныг гаргаж эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ГССҮТ-д хүргэсэн байна.
Т.АНУ