Сурагч хүү найзуудаа авраад амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2019.05.09-нд нийтлэгдсэн

Сурагч хүү найзуудаа авраад амиа алджээ

Сурагч хүү найзуудаа авраад амиа алджээ

АНУ-ын Денвер хотын захын дүүргийн дунд сургуульд зэвсэгтэй этгээдүүд халдаж, нэг хүний аминд хүрч, найман хүнийг шархдуулсан харамсалтай хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Энэ үеэр Highlands Ranch сургуулийн 18 настай Кендрик хүү амиа алджээ.

Гэмт этгээдүүд сурагчид руу буу тулган, хэн ч хөдөлж болохгүй хэмээн сүрдүүлсэн байна. Энэ үед 18 настай Кендрик хүү буутай этгээдүүдийн гараас ангийнхнаа аварсан тухай гэр бүл, ангийнхан нь өгүүлжээ. Гэмт этгээдүүдийн дунд Кендрикийн ангийнх нь хүү байсан аж.

Кендрикийн аав Жон Кастильо “Хэдийгээр хүү минь амиа алдсан нь харамсалтай ч бусад нь амьд, эсэн мэнд байгаад бурханд талархъя. Би хүүдээ хайртай. Тэр бол баатар, бидэнтэй үүрд хамт. Хүү минь хүмүүсийг тэгж их хайрладаг байсан” хэмээн ярьжээ.

Өмнө нь Денвер хотын католик сургуульд суралцаж байсан Кендрик англи, испани хэлтэй. Тэрээр чөлөөт цагаа өвөөтэйгээ аялж, загасчилж өнгөрөөдөг байжээ. Жон Кастильо "Хүүгийн минь хувьд өвөө нь баатар байсан бөгөөд өвөөгөөрөө ямагт бахархдаг байсан" хэмээн ярьсан байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж