Л.Өлзийсайхан үүрэгт ажлаа хүлээж авлаа | News.MN

Л.Өлзийсайхан үүрэгт ажлаа хүлээж авлаа

Хуучирсан мэдээ: 2019.05.09-нд нийтлэгдсэн

Л.Өлзийсайхан үүрэгт ажлаа хүлээж авлаа

Л.Өлзийсайхан үүрэгт ажлаа хүлээж авлаа

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2019.05.09) нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох асуудлыг хэлэлцэж, Лувсандоржийн Өлзийсайханыг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн даргаар томилуулах тухай Улсын Их Хурлын даргын саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 88.2 хувь нь дэмжсэн. Мөн Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Цэдэвийн Цолмонг өөрийнх нь хүсэлтийн дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ.

Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Ц.Цолмон Удирдлагын зөвлөлийн гишүүдийн хамт шинээр томилогдсон Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайханыг хүлээн авч баяр хүргээд Улсын Их Хурлын Тамгын газрын тамгыг гардуулан өгч, ажлын амжилт хүслээ.

Л.Өлзийсайхан нь 1998 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, 1999 онд хууль зүйн ухааны магистр хамгаалжээ.

Тэрбээр 1998-2002 онд МУБИС, 2002-2015 он хүртэл МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш, ахлах багш, 2007-2012 онд Улсын Их Хурлын Тамгын газрын Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтэст зөвлөх, ахлах зөвлөх, 2012 онд Улсын Их Хурлын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх, 2013-2015 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албанд газрын дарга, 2015-2017 онд шүүгч, 2017-2018 онд Улсын Их Хурлын Тамгын газарт Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх, 2018-2019 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт газрын дарга, 2019 оноос Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөхөөр тус тус ажиллаж байв.

Л.Өлзийсайхан нь төрийн албанд 21 жил, үүнээс 8 жилд нь Улсын Их Хурлын Тамгын газарт ажиллаж байгаа туршлагатай төрийн албан хаагч бөгөөд Улсын Их Хурлын Тамгын газрын анхны эмэгтэй Ерөнхий нарийн бичгийн дарга болж байгаа юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-05-09 103.11.195.34

иш….

Avatar

иргэн 2019-05-09 103.11.195.34

Энэ чинь Лүндэндоржийн шавь хүүхэн ш дээ. Шүүхийн зөвлөлд дарга хийж байсан. Дараа нь шүүгч болсон. Энэ Лүндэндоржийн шавь нар монгол төрөөс салахгүй юмаа. Тэр муу хүн гэчnхээд л шав нарыг дэвшүүлээд байх юм. Ямар учиртай юм. Нөгөө Нямдорж яасан?

Avatar

Зочин 2019-05-09 49.0.141.14

хавчуулагдаад очиж дээ

Avatar

Зочин 2019-05-09 202.131.227.118

УИХ-ын Тамгын газрын анхны эмэгтэй даргад Амжилт хүсье. Чадвартай, мэргэжлийн хүмүүсийг зохих байранд нь тавьж ажиллуулах нь зөв. Зандкаг дэмжиж байна.

Avatar

Зочин 2019-05-09 66.181.161.70

Ulziisaihan gej shyygch hiih gej sambagnaad chadahgyu balarsan gar sht. Ene yaj ene ajliig hiij chadah uu. Uruvdmuur yum

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж