Милоуки Бакс бүсийн аваргын төлөөх шигшээд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2019.05.09-нд нийтлэгдсэн

Милоуки Бакс бүсийн аваргын төлөөх шигшээд шалгарлаа

Милоуки Бакс бүсийн аваргын төлөөх шигшээд шалгарлаа

Милоуки Бакс болон Бостон Селтикс багуудын цувралын тав дахь тоглолт "Fiserv Forum” ордонд боллоо. Талбайдаа хийсэн цувралын тав дахь тоглолтонд Милоуки Бакс баг өрсөлдөгчөө 116-91 харьцаатай хожиж цувралыг 4-1-ээр өндөрлүүлж бүсийн шигшээ шатанд шалгарав.

Өнөөдрийн тоглолтонд талбайн эзэд өрсөлдөгч багтаа боломж олголгүй тоглолтын эхнээс л санаачлагыг аван тоглосон бөгөөд эхний хагаст 52 оноо авсан бол Бостон Селтикс 39 оноо авчээ. Милоукигийн давамгайлал II хагаст ч үргэлжилж байсан юм. Милоуки Бакс багийн М.Боргдон бэртлээс эргэн ирж 10 оноо, 3 самбар, 3 дамжуулалт өгсөн бол багийн лидер Я.Антэтокунмпо 20 оноо авч багаа тэргүүлжээ. Талбайн эзэ Милоуки Бакс багийн гараа болон сэлгээний тамирчид бүгд жигд сайн тоглож 7 тоглогч 10-аас дээш оноо авсан нь хожил байгуулах гол шалтгаан болсон байна.

Ийнхүү Бостон Селтикс улирлаа өндөрлүүлсэн бол Милоуки Бакс баг бүсийн шигшээд шалгарлаа. Милоуки Бакс баг хамгийн сүүлд 2000-2001 оны улиралд бүсийн шигшээд шалгарч байсан бөгөөд 18 жилийн дараа бүсийн шигшээд шалгарч байна.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж