"Мөнхөд дурсагдах дайчид" хүндэтгэлийн жагсаал боллоо

Хуучирсан мэдээ: 2019.05.09-нд нийтлэгдсэн

"Мөнхөд дурсагдах дайчид" хүндэтгэлийн жагсаал боллоо

Өнөөдөр Ялалтын баяр тохиож байна. Ялалтын баярын өдөр ОХУ даяар, өнцөг булан бүрт баярын арга хэмжээ зохион байгуулагддаг. Аугаа их Эх орны дайны ялалтын 74 жил, Халх голын ялалтын 80 жилийн ойн хүрээнд ОХУ-ын Элчин сайдын яамнаас санаачлан "Мөнхөд дурсагдах дайчид" хүндэтгэлийн явган жагсаалыг өнөөдөр Улаанбаатар хотод зохион байгууллаа. Ялалтад хувь нэмрээ оруулж явсан ойр дотны хүмүүсийнхээ хөргийг барьж оролцдог явган жагсаал Офицеруудын ордны өмнөх «Монгол ард» эскадрилын хөшөөнөөс – Маршал Г.К.Жуковын хөшөө гэсэн маршрутаар явсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж