Сурагчдын шатарчдын ДАШТ-ээс долоон медальтай ирэв

Хуучирсан мэдээ: 2019.05.09-нд нийтлэгдсэн

Сурагчдын шатарчдын ДАШТ-ээс долоон медальтай ирэв

Сурагчдын шатарчдын ДАШТ-ээс долоон медальтай ирэв

Турк улсын Анталья хотод өнгөрөгч дөрөвдүгээр сард болсон сурагчдын шатрын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн 23 шатарчин өрсөлджээ. Дэлхийн 33 орны 392 тамирчин оролцсон тус тэмцээнд манай шатарчид гурван алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн байна. Медаль хүртсэн тамирчдын ихэнх нь охидууд байжээ.

Охидын 11 хүртэлх насанд Энх-Амгалангийн Энхрий /”Монголын хүүхдийн ордон”/, 13 хүртэлх насанд Хишигбаатарын Баясгалан /”Босоо ноён” клуб/, 17 насанд Очирхуягийн Өлзийхишигжаргал /”Төв” клуб/ нар аваргын алтан медаль хүртэж, сурагчдын дэлхийн аварга болжээ. Нээлттэй 11 хүртэлх насанд Батсүхийн Ананд /”1-р сургууль”/, охидын 13 хүртэлх насанд Даваахүүгийн Мөнхзул /”Төв” клуб/, охидын 17 хүртэлх насанд Наранбаатарын Наран-Эрдэнэ /”Сүхбаатар” аймаг/ нар мөнгөн медалын эзэд болсон байна.

Мөн нээлттэй 15 хүртэлх насанд Далхаагийн Сүхбат /Төв аймаг/ хүрэл медаль хүртсэн бол охидын 7 хүртэлх насанд Ганбаярын Мишээл /”Төр Монгол ХТ”/, охидын 9 насанд Гурванбаатарын Урангоо /”Чингис” клуб/, охидын 15 хүртэлх насанд Эрдэнэбаярын Маргадгуа /”Төв” клуб/, нээлттэй 15 хүртэлх насанд Энхбаатарын Энх-Од /Сүхбаатар аймаг/ нар шагналт байранд орсон байна.

Сурагчдын шатрын ДАШТ-д амжилттай оролцсон өсвөрийн баг тамирчид болон ахмад шатарчид, Азийн аварга өсвөрийн шатарчдыг өчигдөр УИХ-ын дарга Г.Занданшатар Төрийн ордонд хүлээн авч уулзжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж