Японы сүмо бөхийн их аварга Хакүхо М.Даваажаргал энэ сарын 12-нд эхлэх шинэ он тоолол буюу Рэйва эриний анхны башёг өнжихөөр болжээ. Тэрбээр өмнөх башёгийн үеэр баруун гартаа бэртэл авсан билээ.
Тэгвэл энэхүү бэртэл нь сайн эдгээгүй учир удахгүй эхлэх Нацү башёг өнжих шийдвэр гаргасан байна. Хакүхо М.Давваажаргал өчигдөр /2019.05.08/ эмчийн үзлэгт орсон ба гэмтлийг бүрэн эдгээхэд гурван долоо хоног шаардлагатай гэсэн хариу хэлжээ. Тэрбээр ийм зүйл болсонд их сэтгэл гонсойж байгаагаа илэрхийлсэн байна.
Энэ сард АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Япон улсад айлчлах бөгөөд түүний айлчлалын эхний өдөр Нацү башёгийн сүүлийн өдөр тохионо. АНУ-ын Ерөнхийлөгч айлчлалынхаа хүрээнд Нацү башёгийн сүүлийн өдрийн барилдааныг үзэж сонирхон, түрүүлсэн бөхөд Ерөнхий сайдын цом гардуулах юм. Хакүхо ч энэхүү өдрийг тэсэн ядан хүлээж байгаагаа илэрхийлж, ховор тохиох боломж учир хичээж барилдана хэмээн ярьж байсан.
Эх сурвалж:NHK
Холбоотой мэдээ