Дуулиан 2020 тэмцээний шилдэг ивээн тэтгэгчээр Капитрон банк шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2019.05.09-нд нийтлэгдсэн

Дуулиан 2020 тэмцээний шилдэг ивээн тэтгэгчээр Капитрон банк шалгарлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ивээл дор Ерѳнхий боловсролын сургуулиудын дунд зохион байгуулагддаг "Дуулиан-2020" 13 дах удаагийн аварга шалгаруулах өсвөрийн хөлбөмбөгийн тэмцээн амжилттай явагдаж өндөрлөлөө. Манай орны тэргүүлэх компаниудын ивээн тэтгэлэг, дэмжлэгээр ерөнхий боловсролын сургуулиудын баг тамирчид өрсөлддөг энэхүү тэмцээнд Капитрон банк нь Нийслэлийн 3, 115, 31-р сургуулиудтай хамтран ажиллаж "Шилдэг ивээн тэтгэгч байгууллага"-аар шалгарч хүндэт өргөмжлөл гардсан бол ивээн тэтгэгч байгууллагуудын дунд явагддаг хөлбөмбөгийн тэмцээнд Капитрон банкны баг оролцож, "Мѳнгѳн медаль" хүртлээ.

Капитрон банк нь  хүүхэд залуусын биеийн болон оюуны хөгжлийг дэмжсэн олон бодит ажлуудыг хэрэгжүүлдэг.  Үүний нэг болох “Дуулиан 2020” тэмцээний ивээн тэтгэгчээр сүүлийн жилүүдэд ажиллаж байна. Дэмжигч багийнхаа хүүхдүүдийг спортоор хичээллэх нөхцөл бололцоог ханган ажилласнаас гадна "Дуулиан 2020" нэрийн төлбөрийн картыг тэмцээнд оролцсон бүх хүүхдүүдэд бэлэглэж, ирээдүйн санхүүгийн боловсролд хувь нэмрээ орууллаа.

Капитрон банк-Ухаалаг ирээдүйн зүг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж