Хүнээ олж ханилан сууна гэдэг амаргүй даваа болжээ. Нэг л мэдэхэд өөрийн эрх ашгаа бодоод хөрөнгөө хуваая гэж дайрна эсвэл дундаасаа гарсан хэдэн хүүхдүүддээ юу ч хялайлгахгүй хувийн амьдралаа хөөгөөд алга болдог жишээ монголд элбэг болсон. 2018 оны байдлаар жилд 4200 гэр бүл салсан тоо байна. Тухайн гэр бүлүүдийг амьдарсан жилээр нь харвал 70 хувь буюу дийлэнх нь 5-аас дээш жил амьдарсан байна. Гэр бүл бүр 2-оос дээш хүүхэдтэй байгаа юм. Эдгээр салалтаас шүүх дээр эд хөрөнгийн, хүүхдийн тэтгэмжийн маргаан зонхилж хэдэн жаахан хүүхэдтэй хүүхэн хүүхдээ тэврээд орон гэргүй амьдралын баталгаагүй хоцорсон жишээ тоо тоймшгүй.
Зарим нэг Шагдарууд хуулийг овжиноор ашиглаж хөрөнгөжин хоцорч шүүхээр хүүхдэдээ тэтгэмж тогтоолгон салдаг боловч тэдний 80 хувь нь тэтгэмж нэртэй эцгийн үүргээ хүлээдэггүй дураар амьдардаг. Шүүхээр тогтоолгосон хүүхдийн тэтгэлэг хэзээ ч орлогоос хувьчилж тогтоогддоггүй улмаар бүс нутгийн амьжиргааны түвшнээр 80.000-100.000 төгрөг тогтдог боловч үүнийг өгдөг хүн гэж байхгүй. 100 мянган төгрөгөөр хүүхдээ хүний зэрэгт амьдруулна гэдэг боломжгүй. Тэтгэмжийн хэмжээ дэндүү бага бодит байдалд хүрэлцээгүй.
Шүүхээр шийдвэрлэгдэж байгаа гэр бүлийн маргаантай нийт хэргийн 78.3 хувийг гэрлэлт цуцлалт эзэлж байна. Гэр бүл цуцлуулах асуудал жилээс жилд нэмэгдэж байгаа нь гэрлэгчдийн хоорондын харилцаа, эцэг эх, үр хүүхэд, ах дүүгээ үл хүндлэх, зан заншлаа умартах, ёс суртахууны доройтол, нийгмийн бухимдалт үзэгдэлтэй холбоотой ч төрөөс гэрлэгчдийг дэмжих бодлогын буруу зохицуулалт ч үр дагаврыг үүсгэж байгаа гэж үзэх үндэслэлтэй.
Сайн хууль, сайн гэр бүлийн боловсрол хэрэгтэй байна. УИХ-ын нэр бүхий гишүүн завхайрлын хууль хэрэгтэй гэж нэгэн цагт хэлж байсан нь ортой мэт. Салалтын шалтгаан нөхцөл нь таваас дээш жил амьдарсан гэр бүлүүдэд гэр бүлээс гадуурх харилцаа нөлөөлсөн гэх судалгаа байдаг. Мөн саяхан хүүхдийн тэтгэмж эцэг эхийн хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлд хууль санаачилсан гэх шуум дуулдсан. Эхнэрийнхээ, нөхрийнхөө өмнө хүлээх хариуцлагаас нэн түрүүнд гэр бүл төлөвлөлт, үр хүүхдийн асуудлаар хянах, үүрэгжүүлэх нь болохгүй зүйл байхгүй.
Хүүхдийн ирээдүй баталгаатай байх ёстой. Хүүхдийн өмнө хүлээх хариуцлагыг нэмэгдүүлэх нь гэр бүл салалтыг багасгахад сайн нөлөө байж болох юм. Бидний мэдэх Солонгос, Хятад, бусад Азийн орнуудад гэр бүлийн хууль маш чанга байдаг. Саллаа гэж бодоход хэн хэний эрх, амьдралын баталгааг сайн бодолцдог. Үр хүүхдээ хаяж хувийн жаргал хөөдөг Шагдаруудтай хуулиар ярьж үүрэг хариуцлагыг нь өгөх хэрэгтэй байна.
Монголд гэр бүлийн маргааныг шийдвэрлэдэг бие даасан шүүх хэрэгтэй байна!
Нийгмийн гол цөм болсон гэр бүл, үр хүүхдийн жаргалтай сайхан амьдралыг хадгалан үлдээх, энэ чиглэлийн хэрэг маргааныг шийдвэрлэхэд цогц орчин бүрдсэн мэргэшсэн шүүгч, эвлэрүүлэн зуучлагчаас бүрдсэн дагнасан шүүхийг байгуулах шаардлага нэгэнтээ тулгарсан байна. Гэр бүлийн маргаан гэдэг маш эмзэг асуудал юм. Зөвхөн хоёр талын баталгаа салгаж байгаа мэт боловч цаана нь хүүхдийн эрх, хүүхдийн амьдралын баталгаа хангагдаж байх ёстой . Хоёр тийш хувийн амьдралаа хөөж явлаа ч хүүхдийн өмнө эцэг эх байх үүрэг хариуцлага мөнх гэдгийг санаж үр хүүхдээ насанд хүртэл нь тэжээн тэтгэх, нийгмийн баталгааг нь хангаж өгөхийг хуульчилж шаардаж биелүүлэх эрхзүйн орчин хэрэгтэй байна.
Б.БАЯР
Иргэн 2019-05-09 202.9.42.245
Хоноцын жаргал хайсан эрчүүд олширсон. Хуулиа чангатга. Хормой дотой эрчүүд тэжээвэр гөлөг шиг тэжээгдэж дургүйн хүрэхээрээ бэлэвсэн , нөхөрөөсөө салсан авгай нартай хоноцын завхаарлаа үргэжлүүлнэ
зочин 2019-05-09 202.5.194.28
Маш зөв асуудлыг гаргаж тавьсан энэ сэтгүүлчид талархаж байна. Юу ч үгүй хоосон эр хэн нэгэнтэй ирж амьдарчихаад, бас хажуугаар нь архидаж, өөр нэгэнтэй завхайрч байж байгаад хүний хөрөнгийн талыг аваад явдаг. Энэ гажуудлыг арилгах хэрэгтэй.
d 2019-05-09 122.201.24.147
Дуучин ухаантай Болд Мөнгөнцэцэг гэх мэтийн юмнууд нийгэмд муухай үлгэр дууриал болж байна.Сайн найзыхаа нөхрийг хэнэгчгүй салгаж суугаад, эхнэрийхээ найзтай суугаад хамтарч дуулаад тоглолт ухаантай юм хийгээд тэрийг хүмүүс очиж үзээд энэ нийгэм чинь юу болж байна.Хүн чанар мөн чанар гэж байна уу. Хүүхэд өнчрүүлсэн хүн зовоосон хогын шаарууд их байна.Зарим нь аргаа бараад амиаа хорлож байна, ямар хэцүү байсан болоо, яасан их зовж шаналсан болоо өрөвдөж байна. УМ МААНИ БАДМИХУМ.
зочин 2019-05-09 66.181.181.246
Гэр бүл салах нь гээндээ гоондоо байдаг. Эмэгтэйчүүд өмнө үеийн эхнэр биш болсоон.
Хоол хийх, гэр цэвэрлэх гээд эмэгтэй хүнд ногдох үүргээс зайлсхийнэ, нөхөртөө халамж сул,
Өндөр хэрэглээтэй, нөхрийнхөө олоод ирснийг хүргэхийг хичээхгүй, ааш авир муутай …за
тэгээд сална гэхээрээ хөрөнгө мөнгө булаацалдана. Тэгэж байтал тэвчээр нь барагдсан нөгөө
муу нөхөр нь гар хүрнэ. Тэгэнгүүт жендр, хүчирхийлэл болоод явчна. Лайтай, лайтай
Зочин 2019-05-09 202.179.27.149
ШАГДАР САЙН ЗАЛУУ, ГЭР БҮЛЭЭ АВЧ ЯВСАН, ГЭВЧ ЭХНЭР НЬ ҮРГЭЛЖ УУРЛАЖ УЦААРЛАЖ БАЙДАГ. ХАРИН ТЭР ШИНЭ ЭХНЭР НЬ ШАГДАРЫГ ҮНЭЛЖ, ЭР ХҮН ГЭДГИЙГ НЬ МЭДРҮҮЛСЭН ТУЛ ЯВААД ӨГСӨН ГЭЖҮАГАА.
иргэн 2019-05-09 65.49.38.141
Шүүх хүүхдийг ээжид нь хүчээр өгөөд аав нарыг нь тэтгэлэг гэдэг зүйлээр шантаажилдаг шүү дээ. Ээжид бас хариуцлага ярих хэрэгтэй. Ингэж бүхнийг эрчүүдийн буруу мэт туйлширдагаа болих хэрэгтэй.
Гэр бүлийн салалт 2019-05-09 43.228.129.131
Гэр бүлийн салалтын 90 хувь нь эмэгтэйчүүдийн буруу хүмүүжлээс болдог байна. Тэд нар гэр бүлийн өмнө хүлээх ёстой хариуцлагаа ухамсарладаггүй. Бас эрчүүдээ тэрэгний морь мэт боддог байна. Ажил албаны дарга нартайгаа сүүлрэх, явалдах бол энгийн үзэгдэл болсон. Эцсийн эцэст эрчүүд нь зугтахаас өөр аргагүйд хүрдэг. Хөөрхий монгол эрчүүд.
дэмжиж бн 2019-05-09 203.91.114.244
гэр бүлийн хуулийг яаралтай шинэчил. чангал.