Хархорин захын орчимд гарцаар гарч явсан тавдугаар ангийн хүүхдийг мөргөж гэмтээсэн осол өчигдөр /2019.05.08/ гарчээ. Тодруулбал, Хархорин захын хойд замд явган хүний гарцан дээр өчигдөр 14.25 цагийн орчимд “Старекс” маркийн автомашины жолооч нь 11 настай хүүг мөргөж гэмтээжээ.
Хүү тухайн үед найман настай дүүгийн хамт хичээлээ тараад явж байхад энэ осол гарсан юм байна. Ослын улмаас хүүгийн хөл гэмтсэн тул түүнийг Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэн өгчээ. Хүүгийн хөл хугарсан байж болзошгүй бөгөөд уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.
Э.АРИУН
Холбоотой мэдээ