Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Батлан хамгаалах яамнаас "Мөнхөд дурсагдах дайчид" явган жагсаалыг зохион байгуулж байна. Тус арга хэмжээний хүрээнд 09:00-11:00 хүртэлх хугацаанд Офицерын тойргоос Жуковын талбай хүртэлх буюу Энхтайваны өргөн чөлөөний хойд урсгалын замыг түр хаагаад байна.
Тус явган жагсаал нь өглөө 10.00 цагаас Батлан хамгаалах яамны урд талбайгаас Зөвлөлт Холбоот Улсын маршал Г.К.Жуковын талбай хүртэл болох юм.
Холбоотой мэдээ