Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Мангирт багийн “Цастын нуга” гэдэг газар Орхон голд загас барихаар явсан залуу өчигдөр /2019.05.08/ сураггүй алга болжээ. 47 настай Б нь 18.00 цагаас хойш гэрийнхэнтэйгээ холбоо тасарсан бөгөөд ар гэрийнхэн нь түүнийг усанд осолдсон байж магадгүй гэж үзээд аймгийн Онцгой байдлын газарт хандсан байна.
Дуудлагын дагуу нийт 12 алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. Сураггүй алга болсон залуу нь Дархан-Уул аймгийн харьяат аж.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ