Туул голын эрэг дагуу дугуйн болон явган зорчигчийн замтай болно | News.MN

Туул голын эрэг дагуу дугуйн болон явган зорчигчийн замтай болно

Туул голын эрэг дагуу дугуйн болон явган зорчигчийн замтай болно

Туул голын эрэг дагуу дугуйн болон явган зорчигчийн замтай болно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, бусад холбогдох албаны хүмүүс өчигдөр /05.08/ Үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон Туул голын эрэг дагуу газруудыг нийтийн эзэмшлийн талбай болгон тохижуулах ажлуудыг газар дээр нь ажиллаж шийдвэрлэлээ. Туул голын эрэг дагуу иргэд, гэр бүлээрээ чөлөөт цагаа өнгөрүүлэхэд зориулсан амрах талбай, сүүдрэвч, хүүхэд залуучуудад зориулсан спортын талбай, бага насны хүүхдэд зориулсан тоглоомын талбай, түргэн хоол, кофе шопоор үйлчлэх худалдаа үйлчилгээний цэгүүд, эко нийтийн бие засах газар, авто машины нэгдсэн зогсоолтой байхаас гадна гэрэлтүүлэг, зүлэг мод бүхий орчныг бүрдүүлсэн нийт 22 орчим км явган хүний зам, дугуйн зам бүхий нийтийн эзэмшлийн цогцолбор барихаар тогтов. Уг бүтээн байгуулалтын ажлыг 26 аж ахуйн нэгж нэгдэн хэрэгжүүлэхээр тогтсоноо хотын Захирагчид танилцуулав.

Ажлыг хийж гүйцэтгэх санаачилга гаргасан аж ахуйн нэгжүүдэд хандан нийслэлийн Засаг дарга “Та бүхэн төр бүхнийг шийднэ хэмээн хүлээхгүйгээр нийгмийн хариуцлагаа ухамсарлан амралтын бүс байгуулахаар  санал санаачилга гаргаж байгаад талархаж байна. Нийслэлийн зүгээс төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд аж ахуйн нэгжүүдийн санал санаачилгыг дэмжиж, хамтран ажиллана” хэмээн хэллээ.

Үүний дараа хотын удирдлагууд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ажиллаж, Баганат хаалганы орчимд овоолсон шороо, элс хайргыг зайлуулж, ногоон байгууламж болгон тохижуулахыг тус  хүрээлэнгийн орлогч дарга Б.Алтансүхэд даалгалаа.

Яармагийн шинэ гүүрний орчимд ногоон байгууламж, тохижилтын ажил хийхээр мод суулгасан байсныг тус газрын эзэмшигч гэх “Уран ган” компани газрын маргааны асуудлаас болоод суулгасан моддыг сүйтгэсэн тул Улаанбаатар хотын ЗАА-нд иргэдээс ирүүлсэн  гомдол, саналын дагуу нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцсан. Хотын Захирагчийн зүгээс ногоон байгууламжийн тохижилтыг хийж буй үндсэн болон туслан гүйцэтгэгч компаниудад ажлаа цаг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэх үүрэг өглөө. Харин газрын маргаан үүсгээд буй “Уран ган” компанид хууль дүрмийн дагуу нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд асуудлаа тавьж, шийдүүлэхийг хүсээд, элдэв үйлдэл гаргаж ажил гацаахгүй байх шаардлага тавив.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-05-09 66.181.186.163

Амарсанаа даргаа хэлтэй амтай ажил авсан хүн хортой шартай байж, ихийг хийж бүтээнэ шүү. Хамгийн гол шударга бүтээлч байхад л хангалттай. Туул гол дагасан дугуйн зам их чухал шүү. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн сөнөөд байгаа шүү. Өөрөө худагтай, усны олон машинтай энэ хавар модоо нэг ч усалсангүй гол харламаар Эдний өмнөөс хатсан модыг өрөвдөөд болдог бол усамаар л бна.

Avatar

Пи 2019-05-09 202.126.89.106

Хотын шинэ дарга нийслэлчүүдэд ая тав тухтай орчныг бүрдүүлэх тал дээр чадлаараа л ажиллаж байгаа нь анзаарагддаг.\nАжлын амжилт хүсье.

Avatar

Зочин 2019-05-09 202.126.89.106

Хотын шинэ дарга нийслэлчүүдэд ая тав тухтай орчныг бүрдүүлэх тал дээр чадлаараа л ажиллаж байгаа нь анзаарагддаг.\nАжлын амжилт хүсье.

Avatar

хотын иргэн 2019-05-09 122.201.24.99

сайхан санаа байна. Хогийн савнууд байрлуулаад, байнга ачаад, хог хаяад байгаа малуудыг сайн торгоод байх хэрэгтэй

Avatar

иргэн 2019-05-09 66.181.180.231

хийвэл сайхан л санаачилга, харин тэр идэж уух юм зарах бол дэмий байхөө дагаад л нөгөө хуушуур шорлог нь дүүрчихнэ

Avatar

Зочин 2019-05-09 43.228.129.150

Туул голыг эзэнтэй байлгасан нь дээр.

Avatar

zochin 2019-05-09 43.228.129.150

Зөвөө, Дараагийн хүмүүс нь энэ газруудыг авах гэж байгаа юм. Тиймээс одоо байгаа аж ахуйн нэгжүүдээр нь тохижилтын ажлыг өөрсдийн хөрөнгөөр нь хийлгүүлж, туул голыг бохирдуулахгүй үүргийг хүлээлгэвэл Туул гол эзэнтэй болж бохирдлоос хамгаалагдана. Хотын дарга зөв шийдэж байна.

Avatar

Иргэн 2019-05-09 202.70.34.70

ЗАМ ТАЛБАЙ, ГУДАМЖ ЦЭЦЭРЛЭГЭЭ УСЛААЧЭЭ.

Avatar

Зочин 2019-05-09 202.179.27.91

Нөгөө Зүүн Райнферри нь газраа баталгаажуулж байна уу, ха ха Хүмүүсийг_ сайхан тэнэгтүүлэх юм даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж