Ахуйн хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх менежментийн төсөл хэрэгжинэ

Хуучирсан мэдээ: 2019.05.09-нд нийтлэгдсэн

Ахуйн хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх менежментийн төсөл хэрэгжинэ

Ахуйн хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх менежментийн төсөл хэрэгжинэ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Сангийн яам, БОАЖЯ хамтран, Швейцарийн хөгжлийн агентлагийн буцалтгүй тусламжийн хүрээнд 2019-2022 оны хооронд Улаанбаатар хотын ахуйн хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх менежментийг үр дүнтэй, зардал багатай, бүх оролцогчдод хүртээмжтэй болгох замаар гэр хорооллын оршин суугчдын цэвэр, эрүүл орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх төсөл хэрэгжүүлэхээр боллоо.

Төслийн хүрээнд сонгосон дүүргүүдийн хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх үйлчилгээний чанар, үр ашгийг сайжруулах, Хог хаягдлын санхүүгийн тогтвортой байдал, үр ашгийг дээшлүүлэх, Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтэд шаардлагатай журам, дүрэм боловсруулах зэрэг ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Зөвлөх багаар Дани улсын “КОВИ”, Швейцарь улсын “ИБи Пи”, Монголоос “ИКОН” ХХК ажиллах юм.

Эх сурвалж: ULAANBAATAR.MN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж