11 жилийн дараа Английн хоёр баг шигшээд  шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2019.05.09-нд нийтлэгдсэн

11 жилийн дараа Английн хоёр баг шигшээд  шалгарлаа

11 жилийн дараа Английн хоёр баг шигшээд  шалгарлаа

Нэр хүнд, цар хүрээгээрээ хамгийн томд тооцогдох Европын хөлбөмбөгийн аваргуудын лигийн хагас шигшээ тоглолт өндөрлөж, шигшээд өрсөлдөх багууд тодорлоо.

Ирэх зургадугаар сарын 1-нд Испанийн нийслэл Мадрид хотын “Wanda Metropolitano” цэнгэлдэх хүрээлэнд аваргуудын лигийн Дэлдэн чихт цомын төлөө Английн Ливерпүүл болон Тоттенхэм Хотспур клубууд шалгараад байна. Ливерпүүл клубын хувьд аваргуудын лигийн шигшээ тоглолтонд 9 дэх удаагаа шалгарахдаа 5 удаад нь түрүүлсэн дархан аваргууд бол Тоттенхэм Хотспур клуб түүхэндээ анх удаагаа шигшээ тоглолтонд шалгарч байна.

Европын аваргуудын лигийн шигшээ тоглолтонд хамгийн сүүлд 2007-2008 оны улиралд Манчестер Юнайтед болон Челси клубууд шалгарч байсан бол 11 жилийн дараа дахин Англиас 2 баг аваргуудын лигийн шигшээ шатанд шалгарч байна. Энэ бол аваргуудын лигийн түүхэнд Английн 2 баг шигшээ тоглолтонд шалгарсан хоёр дахь тохиолдол юм. Үүнээс гадна Тоттенхэм Хотспур клуб аваргуудын лигийн шигшээд шалгарсан Английн 8 дахь баг болж байна. Английн багуудаас Ливерпүүл клуб 9 удаа шалгарч байгаа бол Манчестер Юнайтед 5, Ноттенхэм Форест 2, Челси 2, Астон Вилла, Лийдс Юнайтед болон Арсенал клубууд тус бүр 1 удаа шигшээ тоглотлонд шалгарч байжээ.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж