Ээж нь ажил хийдэг хүүхдүүд ирээдүйд илүү амжилт гаргадаг

Хуучирсан мэдээ: 2019.05.09-нд нийтлэгдсэн

Ээж нь ажил хийдэг хүүхдүүд ирээдүйд илүү амжилт гаргадаг

Ээж нь ажил хийдэг хүүхдүүд ирээдүйд илүү амжилт гаргадаг

Ажил хийдэг ээжүүд хүүхэддээ хангалттай анхаарал тавьдаггүй, хүүхдээ сайн асардаггүй, ажилтай ээжүүдийн хүүхдүүд илүү сул дорой байдаг гэсэн ойлголт ихэнх хүмүүсийн дунд байдаг. Хүүхэд нь өвдөх, хувцас нь халтартсан үед ажил хийдэг ээж нь л буруутай юм шиг ханддаг. Хүүхэд тань сэрээд тантай хэсэг ч гэсэн тоглохыг хүсдэг. Харин та тэднийг үнсээд л баяртай гэж хэлээд ажилдаа явчихдаг.

Тийм ээ. Мэдээж ажлаа хариуцлагатай хийж, хажуугаар нь сайн ээж байна гэдэг маш хэцүү. Энэхүү хоёр статусыг нэр төртэйгөөр зэрэг авч явна гэдэг бол тэвчээр шаардсан ажил. Хэрвээ ажил хийдэг ээж та яг одоо өөрийгөө сайн ээж байж чадахгүй байна гэж гуниглан сууж байвал танд дуулгах нэгэн сайхан мэдээ байна. Ээж нь ажил хийдэг хүүхдүүд гэртээ хүүхдээ хараад суудаг ээжтэй хүүхдүүдийн нэгэн адил аз жаргалтай өсдөг төдийгүй насанд хүрсэн хойноо бусдаас илүү амжилт гаргаж, сайхан амьдрах магадлал өндөр байдгийг эрдэмтэд нотолжээ.

Харвардын их сургуулийн Бизнесийн сургуулийн профессор Катлин МакГиннаар удирдуулсан судалгааны баг 29 орны 100 мянга гаруй хүнийг оролцуулсан маш том судалгааг хийж байж ийм дүгнэлтэд хүрсэн байна.

Ажил эрхэлдэг ээжтэй охид том болоод илүү өндөр албан тушаалд томилогдож, өндөр цалинтай ажил эрхлэх нь элбэг байдаг бол хөвгүүд насанд хүрч гэр бүл зохиогоод үр хүүхдэдээ илүү цаг зарцуулдаг сайн эцэг, эхнэртээ үргэлж тусладаг сайн хань болцгоодог байна. Эрчүүдийн хувьд ээж нь ажил хийдэг байсан эсэх нь карьерт нь онцгой нөлөө үзүүлэхгүй.Ажил хийдэг ээжтэй өссөн охид гэртээ хүүхдээ хардаг байсан ээжтэй өссөн охидоос ажилд орох магадлал 1,2 дахин илүү. Гэхдээ тэд илүү өндөр цалин авах ч ажил дээрээ 44 минут орчим илүү цаг ажиллах магадлал өндөр аж.

Ерөнхийдөө ажилтай ээжүүдийн хүүхдүүд гэр бүл, нийгмийн амьдралаа тэнцүүлэн авч яваа ээжийнхээ адил бүхнийг амжуулж чаддаг хүн болдог байна. Өөрөөр хэлбэл, ажил хийдэг ээж та өөрөө тэдэндээ үлгэр дуурайлал болдог гэж хэлж болох юм. Нөгөө талаас ээж нь ажил хийх нь хүүхдийн бие даах чадварт сайнаар нөлөөлдөг. Гэхдээ гэртээ суудаг ээжүүдийг ч буруутгах ёсгүй. Тэд ч мөн албан ёсны нэр, албан тушаалгүй л болохоос маш их ажлыг амжуулж байдаг шүү дээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж